|

Махны худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талбайд төвлөрүүлнэ

saikhnaa 2015/12/14 813 0

Махны худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талбайд төвлөрүүлнэ

 

Энэ жилийн тухайд махны нийлүүлэлт их, махны үнэ буурсантай холбогдуулан ил задгай зөвшөөрөлгүй махны худалдаа ихсэж байна. Хэдийгээр махны нийлүүлэлт их байх нь эерэг талтай хэдий ч нөгөө талдаа ариун цэвэр, чанар аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдлын асуудал чухлаар тавигдах учиртай байдаг.
 
 Иймээс зөвшөөрөлтэй, нэгдсэн зохион байгуулалт хяналтан дор махны худалдааг явуулах хүрээнд Баян-Өндөр сумын засаг даргын захирамж гарч махны худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талбайд төвлөрсөн байдлаар зохион байгуулахаар болжээ. Махны худалдааны хяналтыг хувийн мал эмнэлэг, хүнсний захын мэргэжилтнүүдтэй хамтран тавихаар төлөвлөсан байна. 
 
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талбайд 60-70 машин буюу 100 гаруй иргэн зогсох боломжтой юм байна. Өнөөгийн байдлаар холбогдох албанаас махны худалдаа эрхлэх зөвшөөрөл огт олгоогүй тодруулбал гадуур ил задгай мах борлуулж байгаа иргэд зөвшөөрөлгүй гэсэн үг юм. Цаашдаа бодлогын төвшинд аймаг орон нутгийн зүгээс мал түүхий эдийн зах байгуулах шаардлагатай байгаа гэдгийг хэлж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top