|

“Үйлдвэрлэл бизнесийг дэмжих жил”-ийн ажлыг ирэх онд дүгнэнэ

saikhnaa 2015/12/14 834 0

“Үйлдвэрлэл бизнесийг дэмжих жил”-ийн ажлыг ирэх онд дүгнэнэ

 

Энэ оныг манай аймагт "Үйлдвэрлэл бизнесийг дэмжих жил” болгон зарласан билээ. Үүний хүрээнд нийтдээ 24 ажил төлөвлөсөн байна. Тодруулбал, Жижиг дунд үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх, зах зээлийн багтаамжийн судалгааг хийгдэж байгаа гэнэ. Мөн Эрдэнэт үйлдвэрлэл технологийн паркийн хөрөнгө оруулагчдын чуулганыг зохион байгуулсан байна. 
 
Уг чуулганаар гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоосон бөгөөд хэрхэн хамрах талаар ярилцаж байгаа аж. Түүнчлэн хувийн бизнесээ эхлэх сонирхолтой иргэдийг чадавхжуулах зорилгоор "Бизнес хөгжлийн төв”-ийг нээн ажиллуулж байгаа юм байна. Бас Хангайн бүсийн түншлэл үзэсгэлэн худалдааг зохион байгуулж 6 аймгийн үйлдвэрлэгчдийг хамруулж чадсан байна. 
 
Ийнхүү 2015 он дуусаж байгаа тул "Үйлдвэрлэл бизнесийг дэмжих жил”-ийн хүрээнд хийгдсэн ажлуудыг дүгнэхээр төлөвлөж байгаа юм байна.

Тодруулбал: Ирэх оны нэгдүгээр сарын нэгэнд Эрдэнэт хотын өдөр тохионо. Уг өдөр зарим ажлаа дүгнэх бол үүний дараа гүйцэтгэлийн хувийг АИТХ-д танилцуулах гэнэ. Өнгөрсөн 2014 онд манай аймагт 27 үйлдвэр шинээр бий болсон. Энэ оны хувьд хэд хэдэн сангаар дамжуулж дэмжлэг үзүүлснээр цөөнгүй үйлдвэр үүдээ нээжээ.

 

 Тухайлбал: Тасдагчийн ирний үйлдвэр, Өөртөө үйлчлэх угаалгын төв зэрэг шинэлэг бизнесүүд ажиллаж эхлэх болсон гэнэ. Мөн "Үйлдвэрлэл бизнесийг дэмжих жил”-ийн хүрээнд манай аймагт худалдааны гудам байгуулагдана. Уг ажлын явц одоогоор 90 хувьтай байгаа юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top