|

Шаардлагад “дөрлүүлсэн” Засгийн газар

tonshuul 2015/01/21 842 0
Шаардлагад “дөрлүүлсэн” Засгийн газарУлс орны эрх ашгийн төлөө   гэсэн уриатайгаар   парламентэд суудалтай намууд нэгдэн Шийдлийн гэх сүржин нэртэй  хамтарсан Засгийн газрыг байгуулсан.  Тэд эхнээсээ  л эдийн засгийн хямралыг даван туулах шийдвэртэй алхамуудыг хэрэгжүүлнэ гэж ярьж  байсан. Үүнийхээ хэрэгжүүлэхийн тулд   төсвийн байгууллагын ажилтнуудыг олноор нь ажлаас нь цомхотгох, сум хөгжүoлэх сангийн мөнгийг зогсоох,  төрийн байгууллагын элдэв зардлыг танах,  18 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг асран хамгаалагчаар  нь төлүүлэх,  цэцэрлэгийн хүүхдүүдийн  хоолны  зардлын тал хувийг нь эцэг эхээр нь гаргуулахаар болж,     дээр нь мөн  хэд хэдэн татварыг нэмэх зэргээр төсөв  хэмнэн  зарлагыг нэлээд хумисан.   Гэтэл харамсалтай нь ингэж  "бөөн хэл ам ” болж хэмнэсэн төсвийн хэдэн төгрөгөө Үйлдвэрчний эвлэлийнхний шахалт шаардлага, жагсаал цуглаанаас "эмээн”  төсвийн ажилчдын цалинг 10 хувиар нэмэхээр болсон гэнэ. 60959

Ямар засаг төр гэхээрээ  "урд хормойноосоо таслаад ард хормойгоо нөхөөд”  сууж байдаг байна. Хэмнэсэн л юм бол төр мөнгөө улс орны ирээдүйд чиглэсэн дорвитой бүтээлч ажилд зарцуулж болдоггүй юм байх даа. Нэг гараараа хураагаад нөгөө  гараараа  эргүүлээд олгоод сууж байгааг Засаг төрийн зөв зүйтэй шийдвэр гэж  яаж ойлгох вэ?

Тэдний энэ шийдвэр бол цаг үеэ олоогүй хамгийн буруу шийдвэр юм. Тэртэй тэргүй гадаад валютын үнэ тогтворгүй байгаа, дээр нь  улс орны өр зээлийн асуудал өндөр байгаа,  удахгүй үндэсний хамгийн том баяр болох цагаан сараар иргэдийн худалдан авах явдал нэмэгддэг энэ цагаар цалин нэмнэ, нэмэх нэмэхдээ "аманд ч үгүй, хамарт ч үгүй” 10 хувь нэмнэ гэдэг бол засаг төрөөс өөрсдөө зохион байгуулалттайгаар өөрсдөө импляцийг бий болгож, монгол төгрөгийн худалдан авах чадварыг бууруулж байгаагаас өөрцгүй хэрэг.

Уг нь эдийн засгийн хямралтай  цаг үед  цалин нэмэх  боломжгүй, боломжтой байлаа ч тэр нь импляцийг бий болгоно гэдгийг МҮЭХ -ны удирдлага сайн мэдэж байгаа. Гэсэн хэдий ч тэд  үйлдвэрчний зөвлөлийн гишүүддээ  таалагдахын тулд "улс орныхоо эсрэг” үйлдлийг уриалан  болох жагсаал цуглаан хийсэн. Тэдний энэхүү шаардлагыг засаг төр эхний  шууд л хүлээн авч  төсвийн ажилтны цалинг 10 хувь хэмэрээх зарлалаа.

"Төр төмөр нүүртэй” гэдэг үг байдаг даа. Уг нь  цалин нэмэх боломжгүй, нэмлээ гэхэд ийм ийм сөрөг үр дагавар гарна гээд хэлээд,  улс орны эрх ашгийн төлөө боломжгүй гээд   "төмөр нүүр”  гарган сууж байх ёстой Засаг төр  энэ удаад  жагсагчдын хүсэлтийг ёсоор болголоо.

Удахгүй хавар болж, ирэний нийгмийн байгууллагууд хөдөлгөөнд орж засаг төр руу хандсан  жагсаал цулаан, элдэв шаардлага  нэмэгдэх болно. Энэ бүхэнд   манай засаг  төр "дөрлүүлсэн  шар”  шиг жагсагчдын шаардлагыг биелүүлнэ гээд байх уу?

Ц.Мөнх

Ugluu-logo9

Санал болгох

Сэтгэгдэл

top