|

Орхон аймгийн засаг Даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна

bayaraa 2015/01/21 1840 106

Орхон аймгийн засаг Даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна  Нэг.Сонгон шалгаруулалтын зорилго
1.Төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгоход оршино.

Хоёр. Сонгон шалгаруулалтын тухай
а. Сонгон шалгаруулалтыг Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл, 35 дугаар зүйлийн 35.1.6 дэх хэсгийг баримтлан Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу 2015 оны 02 сарын 11 - ний өдөр зохион байгуулна.

б. Сонгон шалгаруулалтад орох иргэд нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол

Мэргэжил

Туршлага

Ур чадвар

Дээд боловсролтой, баклавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг,

хууль, эрх зүйн мэргэжилтэй байх

Мэргэжлээрээ ажилласан байх

Багаар ажиллах, оновчтой шийдвэр гаргах, Манлайлах, төлөвлөх, зохион байгуулах, хянан зохицуулах чадвартай байх, Компьютерийн хэрэглээний программ ашиглах

 

Гурав.Бүртгэл.
Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдийг 2015 оны 02 сарын 9,10-ний өдрүүдэд 9.00-12.00, 14.00 -17.00 цагийн хооронд аймгийн Засаг даргын Тамгын газарт бүртгэнэ. Бүртгэхдээ шалгалтад орохыг хүссэн иргэний биеийн байцаалт, бусад холбогдох материалыг Төрийн албаны тухай хууль, журамд заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагатай харьцуулан нягтлан шалгаж, уг болзол, шаардлагыг хангаж байгаа иргэдийг бүртгэнэ.

Иргэд бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг биедээ авч ирнэ
1. Төрийн албан хаагчийн анкет
2. Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт
3. Дээд боловсролын дипломын эх хувийг хуулбарын хамт /Хуулбар заавал нотариатаар баталгаажсан байх/
4. Ажил байдлын тодорхойлолт
5. Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/
6. 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/

Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.


Харилцах хаяг: Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, утас 70350778, 70359194

ОРХОН АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
 
эх сурвалж: erdenet.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top