Өнөөдөр "Алтайн Хүдэр ХХК”-ын ажилчид байгууллагынхаа төв оффисын гадна таван сараас хойш аваагүй цалингаа нэхэж жагслаа. Ажилчдын ярьж буйгаар тэд цалингийн зээлээ төлж чадахгүйд хүрч барьцаанд тавьсан эд хөрөнгөө хураалгаж, орох орон, идэх хоолгүй болж, амьдралын нэн ядуу байдалд хүрсэн байна.
Үүнээс гадна зарим ажилтан 2013-2015 он хүртэлх ээлжийн амралтын цалингаа аваагүй ажээ. Харин энэхүү жагсаалтай холбогдуулан байгууллагын төлөөлөл ажилчдыг 11 цагт хүлээн авч уулзсан бөгөөд шийдвэрлэх албаныхан нь гадаадад яваа учраас ирэх 15-ны өдөр дахин уулзаж, асуудлыг ярилцахаар болжээ.
Т.Түмэнзаяа