|

Т.Лхагвасүмбэрэл агсаныг дэлхийн шилдгээр өргөмжлөв

saikhnaa 2016/01/12 922 0

 

"Ирвэс” хамгаалах сангийн биологичоор ажиллаж, Ирвэс хамгаалах, Тост Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлаар тууштай тэмцэж байхдаа учир битүүлгээр амиа алдсан Т.Лхагвасүмбэрэл агсанд Дэлхийн ирвэс судлаачдын олон улсын байгууллагаас "Helen Freeman Awards” шагналыг нэхэн олгожээ.

Энэ шагнал нь ирвэс хамгаалах, судлах чиглэлээр хамгийн сайн ажилласан судлаачид олгодог шагнал юм.

Талийгаач залуугийн шагналыг түүний аав Ж.Төмөрсүх хүлээн авчээ. Тэрбээр энэ үеэр 3 асуудалд анхаарал хандуулна гэдгээ мэдэгджээ.

1.Хүүгийн минь амийг авч одсон алуурчдыг олохын төлөө ясаа цайтал явна.
2. Түүний үйл хэргийг цаашид үргэлжлүүлнэ
3.Тостын нурууг заавал улсын хамгаалалтад авна гэж мэдэгджээ.

Мөн түүний хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж буй Ц.Баасандорж өмгөөлөгч цагдаагийн газраас гаргасан талийгаачийг амиа хорлосон гэх дүгнэлтийг эргэж харахыг хүссэн юм.

Олон улсын Ирвэс хамгаалах сангаас түүний говь нутагт хийсэн судалгааны ажил, үр дүнг үндэслэн шагнасан аж. Энэ шагнал нь талийгаачийг нас барахаас өмнө олгоход бэлэн болчихсон байсан бөгөөд нас барсан хойно нь үнэлж буй хэрэг биш юм хэмээн мэдэгджээ.

Мөн Ирвэсийг автомат камераар тоолох, тэдний амьдрал ахуй, идэш тэжээл зэргийн судалгаанд талийгаачын оруулсан хувь нэмрийг үнэлэн, түүний үйл хэргийг мөнхжүүлэх ажлын төлөвлөгөөг Олон улсын Ирвэс хамгаалах сан болон БОНХАЖЯ хамтран гаргаж байгаа аж.

Санал болгох

Сэтгэгдэл

top