|

ХУУЛЬ БУСААР ИДЛЭГ ШОНХОР БАРЬСАН АБДУЛ КАРИМД ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГА ТООЦЖЭЭ

saikhnaa 2016/01/13 690 0

ХУУЛЬ БУСААР ИДЛЭГ ШОНХОР БАРЬСАН АБДУЛ КАРИМД ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГА ТООЦЖЭЭ

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт өнгөрсөн оны аравдугаар сард манай улсын зарим иргэдээс Катар улсын иргэд их

хэмжээний идлэг шонхрыг хууль бусаар авч тэжээж байж болзошгүй гэх мэдээлэл ирсэн. Мэдээллийн мөрөөр тус газраас СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун турууны орчим хяналт шалгалт хийсэн агаад шалгалтаар 61 шонхор шувуу тэжээж байсан катар иргэдийг илрүүлсэн байна. Эдгээр шувууны 30 нь зөвшөөрөлтэй байсан бөгөөд үлдсэн 31 идлэг шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан нь тогтоогдон асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад шилжүүлээд нам жим болсон. Гэтэл дээрх идлэг шонхруудыг Монгол Улсын иргэншилтэй Араб гаралтай Абдул Каримын эзэмшлийн отогт байршуулсан нь асуудал дагуулаад эхэлсэн билээ. Тэгвэл эл асуудалд хэрхэн шийдвэрлэгдсэн талаар НМХГ-ын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Сонин-Эрдэнээс тодруулахад "Тэр шонхруудын тал дээр арга хэмжээ авагдсан. Манай зүгээс захиргааны шийтгэл ногдуулсан байгаа. Нөхөн төлбөр тавьж дээрээс нь торгуулын арга хэмжээ авсан бөгөөд одоо Прокурорын байгууллага дээр хянагдаж байгаа. Илүү тоогоор барьсан зөвшөөрөлгүй шонхоруудыг байгальд нь эргүүлэн тавьсан. Зарим нэг шонхорууд нь зөвшөөрөлтэй байсан тул Катар руу гаргасан юм билээ” гэв.

Санал болгох

Сэтгэгдэл

top