|

Жүжигчин М.Баярмагнай залилан хийжээ

saikhnaa 2016/01/21 1828 0

Жүжигчин М.Баярмагнай залилан хийжээ

 

"Макс” продакшны жүжигчин М.Баярмагнай нутаг нэгтнээсээ 100 сая төгрөг залилжээ.

 

Тэрбээр 2 жилийн өмнө нутгийн хүнээс 100 сая төгрөг зээлсэн ч өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө барагдуулаагүй аж.

 

Тиймээс их хэмжээний мөнгөө олны танил, нутгийн хүүд зээлүүлсэн хохирогч шүүхэд гомдол гаргахаар болсон гэх мэдээлэл өнөөдөр цахим сүлжээгээр тархав. Харин сошиал ертөнцөд түүнийг "Арай ч 100 сая төгрөг дээр "луу унжиж”, аавын хаалга татахгүй байлгүй. Олны хайрыг хүлээсэн жүжигчин байж ийм хэмжээний мөнгөн дээр царай алдахгүй өгчих байх” гэх яриа ч гараад байгаа юм.

 

Ямартай ч ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн, нийгмийг эрүүлжүүлэх үүрэгтэй жүжигчин маань энэ асуудлаа удахгүй шийдэх байх гэдэгт олон найдаж байна.

 

Санал болгох

Сэтгэгдэл

top