|

Сар шинийн баяртай холбогдуулан Хүнсний чанар, аюулгүй байдалд хяналт шалгалтыг хийх байна

saikhnaa 2016/01/29 822 0

Сар шинийн баяртай холбогдуулан Хүнсний чанар, аюулгүй байдалд хяналт шалгалтыг хийх байна

 

Сар шинийн баяр Цагаан сар болохтой холбогдуулан Хүнсний чанар, стандартын 3, Эрүүл ахуй халдвар хамгааллын, Мал эмнэлгийн болон Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын нийт 6 улсын байцаагч ажлын 2 хэсэг болон ажиллаж байна. Хүнсний захад хэвийн боов зарж буй 16 иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Шалгалтын явцад хаяг шошгогүй, эрүүл мэндийн дэвтэргүй зэрэг зөрчил илэрснийг арилгуулан цаашид зөрчил давтагдахгүй хяналт тавьж ажиллахыг хүнсний захын эрүүл ахуйчид анхаарууллаа. Шинжилгээнд хамруулаагүй 5 иргэний бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулсан. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилтэй холбоотой сэрэмжлүүлэг мэдээг орон нутгийн MBS, 24-р суваг телевизээр сурталчлан таниуллаа. Шалгалт үргэлжилж байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

top