|

Бүргэдчин охины “Сандэнс” кино фестивалийн зурагнаас

saikhnaa 2016/01/29 888 0

Бүргэдчин охины “Сандэнс” кино фестивалийн зурагнаас

 

Казах түмний урамжлалт бүргэдийн баярт анх удаа  13 настай бяцхан охин түрүүлж дэлхийн нийтийн анхаарлыг татаж байсан билээ. 

Улмаар АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй "Олигвы Энтертайнмэнт”-аас охины амьдралаас сэдэвлэсэн "Бүргэдийн анчин охин” нэртэй баримтат уран сайны кино хийхээр болсон юм.  Тэгвэл энэхүү уран бүтээлд  энэ сарын 24-ны өдөр Сандэнс кино фестивалийн үеэр нээлтээ хийсэн юм.

"Бүргэдийн анчин охин” кинонд  13 настай Айшолпан охины гэр бүл, сургууль, амьдрал ахуй өгүүлэгдэх ажээ.  2000 жилийн турш зөвхөн эрэгтэйчүүд л түрүүлдэг Бүргэдийн баярт тэрбээр оролцож түрүүлсэн бөгөөд ингэснээр бүргэдийн баярын тэргүүн байрыг хүртсэн анхны эмэгтэй хүн болсон юм. 

Охин эдүгээ 15 настай. Гэсэн ч, жаахан биедээ баймгүй хүч чадалтай тэрбээр дэлхий дахинаа бодит амьдрал дээрхи хүчирхэг эмэгтэйчүүдийн төлөөлөл болж байна. 

Ингээд охины Сандэнс кино фестивальд оролцох үеийн зурагнаас хүргэж байна. Охин эцэг, эхийнхээ хамт алс холын АНУ-д эх орноо, казах түмний уламжлалт соёлоо ийнхүү сурталчлан таниулжээ.






Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top