|

Хятад дууны тэмцээнд монгол хүүхдүүд ур чадвараа сорив

saikhnaa 2016/02/01 784 0

Баяжуулах фабрикийн хүдэр нунтаглах, тээрмийн булингыг дамжуулах үндсэн насос Грат-1400 түүхэндээ анх удаа 517 цаг ажиллалаа. Засвар механикийн заводад холхивчноос бусдыг нь үйлд-вэрлэдэг уг насосны ажиллах цагийг уртасгах талаар ЗМЗ,  Баяжуулах фабрикийн инже-нер техникийн ажилтнууд хамтран 2013 оноос хойш шат дараалалтай, шинжлэх ухааны үндэслэлтэй олон арга хэмжээ авчээ. Дунджаар 200 цаг ажиллах төлөвлөгөөтэй уг насос нь 2011, 2012 онд  140-160 цаг ажиллажээ. Үүнд дүгнэлт хийж, ажиллах цагийг уртасгахад чиглэсэн ажлын үр дүнд  дундаж цаг 340 болсон байна. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд ажлын дугуйг өөрчилж,  түүний дараа хөдөлгүүр нь  хатуу холболттой байсныг  зөөлөн холболттой болгосон.  Мөн  ачааллаа өөрөө тохируулдаг хөдөлгүүр тавьсан аж. Ийнхүү Баяжуулах фабрикт хамгийн өргөн хэрэглэдэг насосны  ажиллах цагийг уртасгаснаар Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулах аж.  "Төв корпуст  жилдээ 350-360 насос  хэрэглэдэг.  Насос энэ хэмжээгээр ажиллах юм бол  хэрэглээг  50 хувь буулгана. Өөрөөр хэлбэл 180 насосаар хэвийн ажиллана. Насосанд  давтамж хувиргагчаар удирддаг хөдөлгүүр суурилуулснаар цахилгаан эрчим хүч 2 дахин бага зарцуулдаг  болсон.
Ийм үед жилд 2 тэрбум төгрөг хэмнэнэ. Дээрх насосыг Төв корпусын 9 тээрэм дээр тавьж дуусангуут ӨНХ-ийн  4 тээрэм  дээр  бас  тавина.  Ингэснээр гаднаас насос авах шаардлагагүй болох юм. 1970-аад онд  ОХУ-д  үйлдвэрлэсэн  уг  насосыг  ЗМЗ-д нутагшуулсан. Холхивчноос бусад бүх эд ангийг ЗМЗ-д хийдэг. Ийнхүү сайжруулсан насосоо  бид ЗМЗ-тай хамтран патентжуулж авбал манай улсад  уул уурхайн салбар хөгжиж буй энэ үед гадагшлах  мөнгөний урсгалыг нилээд багасгах юм” гэж Баяжуулах фабрикийн Ерөнхий механик Ж.Ганзориг ярилаа.   


 

Я.Энхтуя

- See more at: http://erdenettoday.mn/index.php/production/item/862-1400-517#sthash.smfBjzWa.dpuf

Санал болгох

Сэтгэгдэл

top