|

Жоли, Питт нарын гэрийг бузарлав

saikhnaa 2016/02/02 769 0

Жоли, Питт нарын гэрийг бузарлав

 

Анжелина Жоли, Брэд Питт нарын орон байр гадны хүмүүсийн биеэ засах газар биш гэнэ. Саяхан тэр орчимд бие зассан нэгэн этгээд золтой л саатуулагдаагүй аж. 

Холливудын өндөрлөг дээр байдаг алдартнуудын эдлэн рүү үл таних этгээд нэвтрэхийг завдлаа хэмээн хамгаалагч нар нь цагдаа нарыг дуудаад, өөрсдөө тэднийг ирэхээс өмнө танхай этгээдийг баривчилжээ. Тэгтэл өнөө хүн тэвчилгүй биеэ засахаар шийдсэн орон гэргүй эр байсан гэнэ. Мань хүн алдартнуудын хашаа руу сарьж орхиод ийм эвгүй байдалд орно гэж төсөөлөөгүй бололтой. 

Хөөрхий эр алдартнуудын эдлэн рүү нэвтрэхийг оролдоогүй гэдэг нь тогтоогдонгуут түүнийг тавьж явуулсан байна. Цагдаа нар хяналтын камерын бичлэгийг үзээд тийм шийдвэр гаргажээ.

 

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top