Нам дагах сайхаан. Даргын цүнх барих ч бас сайхан. Цүнхний эзэн дарга мундаг явбал цүнх баригч дагаад томроно. Тийм болохоор нам болоод даргын цүнхээ бариад дагах нь үнэн сайхан. Тэр ч утгаараа сүүлийн үед залуус ажил хийхээс илүү хэн нэгэн даргын цунхийг барихын төлөө үхэн хатан тэмцэлддэг болж. Харамсалтай нь цүнх гээч сайхан юмны ард ямар том эрсдэл байгааг харах мэдрэх сөхөөгүй байдаг тэд. Нэг л өдөр даргынхаа, намынхаа золионы хүн болно гэдгээ мэддэггүй. Хамгийн сүүлийн жишээг хэлье.
Г.Шийлэгдамба гэж МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол төрийн сайд хүн байлаа. Н.Энхбаяр гэж хүний цүнхийг барьж гүйсний хүчинд тэр бүр хүний суугаад байхгүй суудлуудад суусан. Харин нэг л өдөр даргадаа өрөө төлөх гэж хүнээс мөнгө аваад шоронгийн хаалга татсан. Батлан даалтаар арай гэж шоронгоос суллагдтал дарга нь нэг нүдээрээ ч харсангүй. "Наад баасаа өөрөө цэвэрлэ" гээд л хаяж орхив. Намынх нь нөхөд ч тоосонгүй. Одоо түүнд хүүгийнхээ төлөө бүхнээ зориулж байдаг бүхнээ шавхан өмгөөлөгчид нь 60 сая төгрөг төлсөн аав нь л үлджээ. Үхтэл үр харам гэж хүүгийнхээ төлөө энэ хөгшин нүдээ анин аньталаа зүтгэнэ.
Эцэст нь цүнх баригч, нам дагагч залуучууддаа хандан хэлэхэд "Мөрөөрөө явахгүй бол золионы хүн болох хувь тавилан тун ойрхон хүлээж байгаа шүү" гэдгийг анхааруулья даа.
www.top.mn