|

Цэцийг “цэгцлэх” гээд байна уу. Атгах гээд байна уу

saikhnaa 2016/02/04 1077 0

"Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ... Дээрх хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо...” гэжээ.

 

Их хурал ердийн хуулиар Үндсэн хуулийн нэг бүлэг хуульд өөрчлөлт оруулах хэмжээний хуулийн төслийг хэлэлцэхээр болсон нь энэ мэдээний бүрэн эхээс нь  харагдана. Энгийн хүн ойлгох юм бол Үндсэн хуульд нэг өөрчлөлт орж байгаа юм болов уу гэж буухаар. Үнэндээ ч тийм зүйл болоод байгааг хуульчид сануулж энэ үйлдлээ зогсоохыг Их хуралд уриалжээ.

 

... Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн "манаач”, түүнийг чандлан сахиулах баталгаа юм. Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхээ хэрэгүүлэх баталгаа нь гагцхүү Үндсэн хууль билээ. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн эрх зүйн байдлыг тогтоосон Үндсэн хуулийн заалтуудыг өргөтгөсөн нэмэлтийг ердийн хуулиар оруулж үүнээ үндэслэн гишүүдийг эгүүлэн татах гэж байгаа нь Үндсэн хуулиар хуульчлагдсан институцийг буюу төрийн эрхийг хууль бусаар булаан авах гэмт хэргийн шинжтэй, төр ба ард түмний хоорондын дээд "гэрээ”-г цуцалж дарангуйлал тогтоох гэсэн ноцтой үйлдэл гэж бид үзэж байна... гэсэн байна. Маш тодорхой хэлжээ.

 

Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хэрэгтэй зайлшгүй өөрчлөлт орсон байгаа ба ийм шаардлага бий эсэх нь хуульчдын хүрээнд мэтгэлцээд зайлшгүй хийх өөрчлөлтүүд байгаа гэдэг бол дэмжигдсэн асуудал гэж ойгогдлоо. Гол асуудал бол Үндсэн хуулийн нэг бүлэг заалтыг ердийн хууль батлах замаар өөрчлөх гэж байгаа нь гайхалтай болоод байна. Товчдоо үндсэн хуулинд өөрчлөлт оруулж байгаатай ялгаагүй. 

АН-ын хувьд оны өмнөөс гэнэт Үндсэн хуулийг өөрчилье гээд санаачилга гаргасан. Цаг хугацааны хувьд амжихгүй болоод ирсэн. Тэгтэл дундаас нь эрх ашгийн эрэмбээр сугалж өөрчлөлт оруулах гээд зүтгээд эхлэх юм. Эхнийх нь л зөв байсан Үндсэн хуулиасаа л эхлэх ёстой. Өөрчлөх ёстой бол Цэцийн эрх зүйн байдал ч Үндсэн хуульд тодорхой заагдсан байгаа.

 

Ер нь бол юу болоод байна гэдгийг дүгнээд харцгаая. Үндсэн хуулийг өөрчлөх асуудал удаашраад ирэхээр шууд хашаа даваад онцгой эрхтэй манаачийнх нь албан тушаалд өөрийн улс төрчдийг оруулж хаалгыг нээх алхам болж хувирлаа. Манаач нэг айлынхан болчихвол тэдний ах дүү нь тэр хашааруу чөлөөтэй орж гардаг болно. Шөнө орой дуртай талаасаа дөтийг харж  хашаа давах бол энүүрхэнд болно. Манаачгүйтэй адил.

 

Үнэндээ бол  миний бодлоор Цэцийн даргын тухай асуудал бол жижиг юм. Амараа нь үлдэнэ үү. Горчигоо нь авна уу, хууль санаачилснаараа  Тэмка нь залаад явна уу. Тийм чухал биш. Хуульд заасан шалгуур, процедураараа болох асуудал. Тэр дарга нь LEXUS унана уу Excel унана уу. Бүүрч сонин биш.  Бүх ард түмний санал авч  зөвшилцөлөөр хийгдэх Үндсэн хуулийн нэг өөрчлөлтийг жижиглээд амарчилж хийх гээд байгаа нь л асуудал юм.  Өргөн баригдахдаа ч " Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” гэж орж ирсэн.

... Монголын хуульчид академик асуудалд хэт анхаарлаа хандуулж амьдралаас тасарч ирсэний шалтгаан нь Үндсэн хуулийн цэц хэмээх байгууллага өөрөө практик асуудал шийдэх шүүх засаглалд хамаарах институц бус харин улс төрийн байгуулал байхаар заасан Үндсэн хууль, Үндсэн хуулийн процессийн эрх зүйтэй шууд холбоотой ... гэсэн тайлбарыг нэг хуульч хийсэн байна.

 

Ийм нөхцлийг эргэн харах хэрэгтэй байж болно. Тэгэхийн тулд Үндсэн хуулиа л өөрчлөх ёстой гэж хэлж байна гэж ойлгогдохоор. Гэтэл Их хурал яагаад ердийн өргөн барьсан хуулиар Үндсэн хуулийн заалтад шууд хамаарах  Цэцийн эрх зүйн байдалд өөрчлөлт оруулах гээд байгаа юм бол. Монголд маань Ц.Нямдорж, Х.Тэмүүжин нараас өөр хуульчид бас байгаа тул энд үг саналаа хэлж байгааг нь анхаарч сонсууштай.

 

"Цэцийн дээр хөх тэнгэр л байна” гэдэг нь энэ байгууллага дураараа дургиж шийдвэр гаргаж болно гэсэн санаа бус. Цэцийн шийдвэр ба үйл ажиллагаа нь хууль зөрчисөн гэж үзэж байгаа бол шүүх үүнийг тогтоох ёстой. Их хурал тогтоохгүй гэдгийг мөнөөх л Үндсэн хуулинд оруулж өгсөн байгаа. Гэтэл одоо бол Их хурал Цэцийг өөрчлөх асуудлыг шууд барьж авчихаад байна. Ёсыг бодож дээд шүүхэд бичиг хүргүүлсэн бөгөөд үүнд Улсын Дээд шүүхээс "Та ингэж асуужээ, энэ талаар саналгүй байна” гэсэн тайлбар ирүүлсэн гэдэг.

Ер нь бол юу болоод байна гэдгийг дүгнээд харцгаая. Үндсэн хуулийг өөрчлөх асуудал удаашраад ирэхээр шууд хашаа даваад онцгой эрхтэй манаачийнх нь албан тушаалд өөрийн улс төрчдийг оруулах хаалгыг нээх гэсэн алхам болж хувирлаа. Манаач нэг айлынхан болчихвол тэдний ах дүү нь тэр хашааруу чөлөөтэй орж гардаг болно. Шөнө орой дуртай талаасаа дөтийг харж  хашаа давах бол энүүхэнд болно. Манаачгүйтэй адил.

 

Хууль эрх зүйн тусгай асуудал гэх ч юм уу Цэцийн асуудал гэдэг  нийгэм хүнээс зааглагдсан сансрын амьдралыг зохицуулах гээгүй л бол эрх зүйн зохицуулалттай холбоотой ямар ч асуудалд иргэд ч анхаарлаа хандуулж үгээ хэлэх ёстой. Тэр дундаа ардчиллын баталгаа болдог гэх Үндсэн хууль түүний  манааны тухай асуудал хөндөгдөж байх тул бодол дүгнэлтээ хуваалцаж байгааг уншигчид хүлцэн ойлгох байх.

 

ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүгчдийг өндөр мэргэшлийн шаардлага хангасан олон тооны нэр дэвшигчдийг агуулсан жагсаалтыг харгалзаж, улс төржүүлэхгүйгээр зөвхөн томилоход чиглэсэн парламентийн тусгай процедураар нэг удаа 12 жилийн хугацаатайгаар сонгодог гэж байна. Харин манайд уурхайчин барилгачин зэрэг холилдсон онцгой эрх мэдэлтэй улс төрийн институци болсон гэж зарим хэсэг нь шүүмжилдэг. Санал нэг байна. Үүнийг өөрчлөх ёстой. 

Цэцийн гишүүдийг улираан сонгож байгаа нь эргэж харах асуудал гэдэг. Дахин сонгогдохын тул өөрийг нь эцэслэн батлах Их хурал, түүн доторх улс  төрийн намуудад таалагдах өнцгөөс дүгнэлт гаргадаг байдал ажиглагддаг гэсэн шүүмжлэлч оргүй биш байх. Энэ бүхнийг өөрчилье. Гэхдээ хуулинд нийцүүлж буюу Үндсэн хуулийн өөрчлөлтөөр үүнийг хийх ёстой байх.

 

МАН энэ асуудал дээр завсарлага авчихаад "бодоод” байгаа. Цэцийн асуудал дээр улайраад байгаа АН-ынханд  " Үндсэн хуулиа зөрчихөө л болчихьё л доо” гээд хэлчихэд болмоор.

 

Ер нь тодорхой сонирхол агуулсан, улс төрийн эрх ашигт үйлчилсэн хууль батлах , хуулийн өөрчлөлт оруулах бол хэвийн гэхээс хэтэрч байгаа тал ажиглагдаж байгаа.

 

Сүүлийн жишээ. Ц.Шинэбаяр нарын Хүний эрхийн үндэсний комисс  /ХЭҮК/- т гаргасан өргөдөл байна.

............УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулийн 39.3-д заасан "Шаардлагатай гэж үзвэл сонгуулийн төв байгууллага нь ... 51 ба түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн өмчлөлд байгаа тээврийн хэрэгсэл, бусад техник хэрэгслийг сонгуулийн үйл ажиллагаанд үнэ төлбөргүй дайчлан гаргуулах эрхтэй ба эрх бүхий этгээд сонгуулийн төв байгууллагын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 80.3.3-д "Төрийн болон орон нутгийн өмчийн 51 хувь ба түүнээс дээш оролцоотой хуулийн этгээд” гэж зааж, хувьцаа эзэмшигч иргэний бидний өмчлөх эрхэд төр ноцтой халдсан байна. Иймд Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхүүлэн дэмжих үүрэгтэй, хараат бус бие даасан үндэсний байгууллагын хувьд бидний алдагдаад буй төрөхөөс заяасан хуулиар олгогдсон, Үндсэн хуулиар бэхжүүлсэн салшгүй өмчлөх эрхийг нэн даруй сэргээн тогтоох чиглэлээр арга хэмжээ авч, төрийн дур зоргоос найдвартай сахин хамгаалахыг хүсч өргөдлийг гаргав” гэжээ.

 

Энэ өргөдөл болоод хөндөгдсөн асуудалд дүгнэлт хийх гэсэнгүй. Гэхдээ иймэрхүү эцэг хуулийг давуудуулсан үнэртэй хууль гарахаас сэргийлж зогсоож байх жолоог Цэц атгаж байх ёстой гэж хувьдаа ойлгодог. Жолоог нь татах газраа татаж байхын тулд хоёр гар нь сул байх ёстой. Харин цэцийн гарыг улс төр давхар атгачих юм бол юу болох вэ. Энийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Хэрвээ ийм байдал бий болсон бол өөрчлөх ёстой. Гэхдээ Үндсэн хуульд нийцүүлж л хийх ёстой гэдэг зарчим дээр санал нэгдэх.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

Санал болгох

Сэтгэгдэл

top