|

Баянцагаан багийн малчин С.Магсар "Улсын Сайн малчин" боллоо

saikhnaa 2016/02/05 878 0

Баянцагаан багийн малчин С.Магсар "Улсын Сайн малчин" боллоо

 

Засгийн Газрын ээлжит бус хуралдаанаар Орхон аймгийн "Бүтлийн ундарга” ХХК, "Орхон тариа” ХХК
 "Улсын Тэргүүний тариаланч хамт олон”, Баян-Өндөр сумын тариаланч Б.Оюун, Жаргалант сумын тариаланч Д.Батболд нар "Улсын Тэргүүний тариаланч”, Баян-Өндөр сумын Баянцагаан багийн малчин С.Магсар "Улсын Сайн малчин” болжээ.С.Магсар нь Орхон аймгийн долоо дахь "Улсын сайн малчин” бол "Бүтлийн ундарга” ХХК дөрөв, "Орхон тариа” ХХК хоёр дахь удаагаа "Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгарлаа. Уг шагналыг шинэ үйлдвэр угсаа, малын ашиг шимийг нэмэгдүүлсэн байдал, ажлын байр, шинэ технологи нэвтрүүлсэн байдал зэрэг сүүлийн гурван жилд хөдөө аж ахуйн салбарт хийсэн ажлыг харгалзан үзэж олгодог байна.

erdenettimes.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top