|

манай аймагт 679 сая төгрөг хуваарилах шийдвэрийг гаргажээ

saikhnaa 2016/03/02 783 0

манай аймагт 679 сая төгрөг хуваарилах шийдвэрийг гаргажээ

 

Энэ онд Байгалийн нөөц ашигласны төлбөрөөс манай аймагт 679 сая төгрөг хуваарилах шийдвэрийг УИХ-аас гаргажээ. Ингэснээр АИТХ-ын Хөдөө аж ахуй, байгаль орчин, гэр хорооллын хөгжлийн хорооноос уг хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтыг баталсан байна.

Дээрх хөрөнгөөс 500 сая төгрөгийг нь агаарын бохирдлыг бууруулахад зарцуулна. Өөрөөр хэлбэл гэр хорооллын айлуудад хөнгөлөлттэй үнээр сайжруулсан зуух олгоход 200, агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 300 сая төгрөг зарцуулна гэсэн үг юм.

Харин үлдсэн буюу 179 сая төгрөгийг 23 нэр төрлийн төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулахаар болжээ.  

Санал болгох

Сэтгэгдэл

top