|

Сэрэмжлүүлэг: Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ

saikhnaa 2016/03/03 894 0

Сэрэмжлүүлэг: Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ

 

Маргааш өдөр Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ

      2016 оны 03 дугаар сарын 02-ны 20 цагаас 03 дугаар сарын 03-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, шөнөдөө Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутгаар секундэд 16-17 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, цасан шуурга шуурна. Завхан голын эхээр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

 ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

 ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн голын эх, Халх голын сав газраар 14-19 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 градус дулаан байна.

 ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 2-4  градус дулаан байна.

 ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө Арц богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

 УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

 

 2016 оны 03 дугаар сарын 04-нөөс 03 дугаар сарын 08-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:   

 

   4-нд Төв, зүүн, говийн нутгаар, 5-нд зүүн зүгийн нутгаар цас орно. 6,7-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 4-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй цасан шуурга шуурна. 5-нд говь талын нутгаар, 6,7-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэрч Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top