УИХ-ын гишүүн О.Содбилэг гишүүний гэргий Э.Туул энэ цагийн загварлаг бүсгүйчүүдийн нэг юм. Тэр ч утгаараа гишүүн Эх орончдын өдрөөр болсон хүндэтгэлийн арга хэмжээнд гоёсон гангараа нь бусдаасаа өвөрмөц, ажил хэрэгч, дэгжин байлаа.Энэхүү арга хэмжээнд зөвхөн МАН-ыхан бус МАХН-ынхан ч удирдлага, гишүүдийнхээ хамт хүрэлцэн ирсэн байв. Хоёр намынхан өөр хоорондоо яриа өрнүүлэн Эх орончдоо эргэн дурсаж Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.
Эх сурвалж: Paparatsi.mn