|

Эр хүн амьдралдаа гурван эмэгтэйд "ухаангүй" дурладаг

saikhnaa 2016/03/10 705 0

Эр хүн амьдралдаа гурван эмэгтэйд "ухаангүй" дурладаг

 

Энэ орчлонд хүн болон ирсэн тэрхэн мөчид тэр эхний эмэгтэйтэй танилцдаг ба танилцсан мөчөөсөө эхний эмэгтэйд ухаангүй дурладаг. 

 

Эхний эмэгтэйн хайр энэрэл, ачлал, нөмөр нөөлөг түүнд амьдралын хамгийн чухал зүйлийг зааж өгдөг. Энэ бол хайрлаж бас хайрлуулж сурах. Амьдралын хөлгүй их далайд алдаж онож явах бүх үеүдэд эхний эмэгтэй түүний хажууд үргэлж байх ба эхний эмэгтэйн хайранд хязгаар эсвэл нөхцөл үгүй. Энэ ганц олдох амьдралаа дуусан дуустлаа эр хүн эхний эмэгтэйг хайрласаар л байдаг.


Амьдралын их далайд сэлүүр залан өөрийн хөлгөө удирдаж эхлэх тэр үедээ тэр хоёрдах дахь эмэгтэйтэй учирдаг. Эхний эмэгтэйгээс ялгагдах зүйл нь хоёрдахь эмэгтэй эхнээсээ төгс төгөлдөр биш байж болно, түүнд шууд дурлаагүй ч байж болно бас тэр эмэгтэйн хайр нөхцөл шалгууртай ч байсан байж болно. Хэдий тийм боловч хайр гэдэг ямар аугаа хүчирхэг зүйл болохыг хоёрдахь эмэгтэй түүнд заадаг. Хэзээ ч төсөөлж байгаагүй, хэзээ ч хийж чадна гэж бодож байгаагүй тэр л зүйлсийг хийлгэж өөрийнхөө талаар мэддэг гэж боддог бүхнийг нь өөрчилж чадахуйц зарим тохиолдолд буруугаар ч өөрчилж чадах тэр л зүйлсийг эр хүн хоёрдахь эмэгтэйн төлөө хийдэг. Түүний хоёрдахь эмэгтэйд өгөх хайр нь харыг цагаан болгож харах, төгс бусыг төгс болгож харуулах хэмжээний хүчирхэг. Тэдний хайр цаг хугацааны уртад улам батжин бэхжиж амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл хамтдаа л байсан цагт төгс төгөлдөр амьдрал хэн хэндээ бэлэглэж чаддаг.


Харин гуравдагч эмэгтэй бол хамгаас онцгой. Энэ бол хоёрдагч эмэгтэй болон эр хүн хоёрын хайрын бүтээл өөрөөр хэлбэл амьд гайхамшиг. Эр хүний амьдралдаа уулзах бүх эмэгтэйчүүд гуравдагч эмэгтэйд эр хүний л  адил ухаангүй дурладгаараа тэр хамгийн онцлог нь.Түүний төлөө эр хүн бүхнийг хийхэд бэлэн байх ба түүнийг энэ хорвоод ирсэн тэр мөчөөс эхлэн эр хүн түүнд ухаангүйгээр дурладаг. Амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл эр хүн эхний хоёр эмэгтэйн хамт гуравдагч эмэгтэйн сайн сайхан амьдралын төлөө амьдардаг ба түүнийг энэ хорвоогоос халих тэр мөчид гуравдагч эмэгтэй бол эр хүний хамгаас гайхамшигт бүтээл болон үлдэх учиртай.

Нэгэн цагт хайр таныг энэ дэлхий ертөнц дээрх хамгийн аз жаргалтай хүн болгож байсан байх эсвэл дахиад ч ганц ч хором амьдрахыг үл хүсэх шаналалд ч унагаж байсан байх. Гэхдээ магадгүй энэ сэтгэл хөдлөлийн 2 туйлыг бид мэдрэх ёстой тэгж байж л бид хайр гэдэг зүйлийн жинхэнэ амтыг мэдэрч чадна. Эдгээр гурван эмэгтэйг хайрлах хайр гурван том зүйлийг үргэлж араасаа дагуулж явдаг.

Хайрлах, хамгаалах бас хүндэтгэх.

Эр хүн таны хайр энэ гурван зүйлийг зайлшгүй авч явах ёстой учир нь эдгээр нь энэ гурван эмэгтэйн таниас хамгаас ихээр хүлээх ёстой тэр зүйлс юм.

Магадгүй эрчүүд биднээс хайртай эмэгтэйчүүд маань их зүйлийг хүсдэггүй байх. Магадгүй тэд бидний хайрыг л мэдрэхийг хүсдэг байх. Тиймээс хажуудаа байгаа хайртай ханьдаа, гэртээ таныг харуулдан суугаа ижийдээ, өвөрт чинь наадан тоглох энхрий бяцхан охиндоо ямар их хайртай гэдгээ хайнга зан гаргаж марталгүй харуулж байгаарай эрчүүдээ. Учир нь таны хайр бол тэднийг цэцэг адил дэлбээлүүлэх нар, агаар, ус нь юм шүү.

Энэ дэлхийн бүх гайхалтай эмэгтэйчүүддээ "Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийн Өдөр”-ийн баярын мэндийг хүргэе. Та бүхэн сайхан баярлаарай.


ЭХ СУРВАЛЖ: http://www.erdenesukh.com

Санал болгох

Сэтгэгдэл

top