|

БОНХАЖЯ, Япон улсын Нагоя их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна

saikhnaa 2016/03/10 651 0

БОНХАЖЯ, Япон улсын Нагоя их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахтай холбогдуулан ЦУНБХТ-ийн захирал Ө.Сумъяабаатар, Япон улсын Нагоя их сургуулийн гамшгийг бууруулах судалгааны төвийн ерөнхийлөгч, зөвлөх профессор, шинжлэх ухааны доктор ноён Ясухиро Сузукитэй уулзлаа.

Уг уулзалтаар Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг нууруудыг хамгаалах Рамсарын конвенцид нэгдэж амжаагүй нууруудыг нэгтгэх, судалгааны салбар төвүүдийг бий болгох, мөн Нагоягийн их сургуульд боловсон хүчин бэлтгэх болон санамж бичиг байгуулах талаар ярилцсан юм.

Ноён Ясухиро Сузуки ЦУНБХТ-ийн музей, химийн лабораторийг үзэж сонирхсон бөгөөд ирэх тавдугаар сард тус төвтэй хамтран эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар боллоо.

БОНХАЖЯ, Япон улсын Нагоя их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна

 

БОНХАЖЯ, Япон улсын Нагоя их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна

 

Санал болгох

Сэтгэгдэл

top