Эдгээр гэрэл зургуудыг 2010 оны гуравдугаар сард Улаанбаатар хотод авч, дараах тайлбартайгаар нийтэлжээ. Далан жил ноёрхсон коммунист дэглэм унаж, ардчилал гарсны дараа эдийн засгийн олон шинэчлэл хийгдсэн учраас Улаанбаатар хотод ажилгүйдэл газар авч, улсын үйлвэрүүдэд ажилладаг байсан олон хүн ажилгүй болжээ. Монголчуудын 35 хувь нь ядуу амьдралтай бөгөөд депресс, архиндалт, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл гэсэн нийгмийн асуудал газар авчээ. Орон гэргүй хүмүүст -25 хэм давж хүйтэрдэг өвлийг газар доор халуун ус дамжуулах хоолойнд дулаацаж өнгөрүүлэхээс өөр сонголт үгүй.
Ажилдаа явахаасаа өмнө хүүгээ хооллож байгаа залуу ээж. Энэхүү зураг дээрх гэр бүл газар доорх "гэртээ" таван жил амьдарч байгаа бөгөөд хоёул өдөрт 9 цаг ажиллаад ч энэ байдлаасаа гарч чадаагүй байна. Хүүгийн нэр Мөнх-Оргил.
http://www.hiub.mn/content/read/7948.htm