|

Татвараа төлөөгүй жолоочийн бичиг баримтыг ХУРААЖ БАЙНА

saikhnaa 2016/03/14 831 0

 

Нийслэлийн захирагч Э.Бат-Үүлийн гаргасан захирамжид ИТХ-ын 28 дугаар тогтоолд үндэслэн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч иргэний тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь тооцож татварт хамруулна гэж заасан байдаг.

Тиймээс өнгөрсөн хоёрдугаар сард хоёр болон долоогоор төгссөн жолооч нар албан татвараа төлсөн. Харин энэ сард гурав болон наймаар төгссөн тээврийн хэрэгсэлтэй жолооч нар татвараа төлөх учиртай. Хэрэв тухайн жолооч заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд замын цагдаа нар зогсоож торгох, бичиг баримтыг нь хураан авах зэрэг арга хэмжээ авч байгаа юм байна. Ингэхдээ тухайн жолоочийн бичиг баримтыг зогсоосон дүүргийнх нь татварын хэлтэст аваачиж өгч байгаа аж. 

Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт явж байхад цагдаа зогсоогоод татвараа төлөөгүй байвал бичиг баримтыг нь хурааж Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст аваачиж өгнө. Тухайн жолооч бичиг баримтаа авахдаа тэр дүүргээс л очиж авах юм байна.
Мөн гааль, татвар, Авто тээврийн үндэсний төв, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран сүүлийн дөрвөн жил ямар ч оношилгоо, шинжилгээнд ороогүй, татвар төлөөгүй, замын камерт өртөөгүй машинуудыг улсын бүртгэлээс хасахаар шийдвэрлэсэн. Одоогоор 700 орчим машины дугаарыг улсын бүртгэлээс хассан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top