Эрдэнэт үйлдвэрийн Дулааны станцыг өргөтгөл хийхээр болсон. Тус өргөтгөлийн ажил нь 12,5 мегаватын дөрвөн труба генератор буюу үндсэндээ 50 мегаваттын цахилгаан үйлдвэрлэх төсөл юм. Уг төслийг хэрэгжүүлэхээр Эрдэнэт үйлдвэр БНХАУ-ын Харбины Интернейшнл компанитай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн юм. Дайлин хотын институтад зураг төслийг нь хийж дуусчээ. Өнөөдрийн байдлаар байгаль орчны нарийвчилсэн үнэлэгээ хийгдэж байна. Бичиг баримтын ажил үндсэндээ 4-р сарын 1 гэхэд дуусах юм байна. Төслийн ерөнхий инженер Пин та У өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу болон бусад холбогдох цех нэгжийнхэнтэй уузлалт хийлээ. Ойрын үед маркетингийн мэргэжилтнүүд нь ирж ажиллах гэнэ. Уг төслийг хэрэгжүүлснээр Эрдэнэт үйлдвэр цахилгаан хэрэглээний төлбөрийн хэмжээ буурна гэж үзэж байгаа аж. Сүүлийн 3 жилд манай компанийн цахилгааны зардал үнийн өсөлтөөр шалтгаалан 67 хувь өссөн байна. 2015 онд компанийн цахилгаан зардал 3 тэрбумаар нэмэгдэж, жил дунджаар 10 гаруй тэрбум төгрөгийн төлбөр хийдэг болсон. Тэр утгаар энэ ажлыг эхлүүлэх нь цагаа олсон тун ажил чухал ажил болж байгааг Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу онцоллоо. Ирэх сарын нэгнээс газар шорооны ажил эхлэх бөгөөд өнөөдөр төслийн ажиллагсдын байрлах орон сууцны тухай хэлэлцэж, мөн ажлыг хурдавчлах, илүү тодорхой болгох талаар хэлэлцжээ.
- See more at: http://erdenettoday.mn/index.php/production/item/948-2016-03-15-06-44-56#sthash.eE4cbwAX.dpuf