ЭБЦТС ТӨХК нь 2016 онд багтаан хэрэглэгчийн цахим системийг нэвтрүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлууд хийгдэж байна. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах илгээх, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэх юм.
Уг
ажилтай холбоотойгоор хэрэглэгчийн мэдээллийн баазад шинэчлэл хийгдэж
байгаа тул хэрэглэгчид цахилгааны мөнгөө төлөхөөр кассаар үйлчлүүлэхдээ
өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох
утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд
хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт
хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар
дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8
оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн
хамтарч ажиллана уу.