|

Тоон мэдээ: Банкны салбарт аюул нүүрлэхэд ойрхон байна

saikhnaa 2016/03/24 806 0

Тоон мэдээ: Банкны салбарт аюул нүүрлэхэд ойрхон байна

 

Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэдэг. Гэвч өнөөгийн нийгэмд зээлгүй, зээл авч үзээгүй хүнийг олоход бэрх. Судалгаагаар манай улсын насанд хүрсэн хүн амын 70 орчим хувь нь ямар нэг зээл авсан байдаг аж.

Бид энэ удаагийн "Тоон мэдээ” буландаа чанаргүй зээлийн асуудлыг хамгийн сүүлийн үеийн тоон баримттай хүргэж байна.

  • Чанаргүй зээл, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7-8 хувийг эзэлж байна.
  • Зөвхөн хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 974.5 тэрбум төгрөгийг давжээ.
  • Харин чанаргүй зээлийн тухайд 889.1 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд оны өмнөхөөс 2.1 хувиар нэмэгдсэн байна.
  • Хугацаа хэтэрсэн зээл нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 574 тэрбум төгрөгөөр буюу 2.4 дахин өссөн байна.
  • Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.4 хувийг эзэлж байна.
  • Банкны системийн чанаргүй зээлийн хувьд нийт өрийн үлдэгдлийн 7.6 хувьтай тэнцэж байна.
  • Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл 10 хувьд хүрэхэд арилжааны банкны системд аюултай гэж судлаачид үздэг юм.
  • Өнөөдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээл, чанаргүй зээл 10 хувьд хүрэхэд 2 хувь дутуу байгааг эдийн засагчид анхааруулж байна.

Б.Дэжид

Санал болгох

Сэтгэгдэл

top