|

Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна

saikhnaa 2016/03/30 775 0

Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна

 

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр буюу өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 31-ний өдөр ихэнх нутгаар, дөрөвдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд зүүн болон говийн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи 18-20 м/с хүртэл ширүүсэн шороон болон цасан шуурга шуурч, хүйтэрнэ.

Иймд: Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн:

-Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах;

-Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах,автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.

Иймээс хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top