|

Манай аймаг баяр наадмаа долоодугаар сарын 28-31-нд тэмдэглэнэ

saikhnaa 2016/03/30 634 0

Манай аймаг  баяр наадмаа долоодугаар сарын 28-31-нд тэмдэглэнэ

 

Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан боллоо. Энэ хурлаар "Аялал жуулчлалыг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийн талаар”, "Зарим тусгай техник, тоног төхөөрөмжийн санхүүжилтийн тухай”, "Ой тэмдэглэх тухай” гэсэн гурван үндсэн асуудал хэлэлцсэн. Энэ онд Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 40 жилийн ой тохиож байгаа. УИХ, аймгийн ИТХ-ын сонгуулиас болж ойн баяр наадмын талаар болон, ойн талаар хэлж ярих нь багассан энэ цагт аймгийн Засаг даргын Зөвлөл хуралдан 40 жилийн ойн наадмынхаа товыг тогтож, саналаа Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлж байна.

Монгол улсын Засгийн газрын 122 тоот тогтоол гарч аймгийн баяр наадмыг долдугаар сарын 15-25-ны хооронд зохион байгуулахыг санал болгосон. Энэ үеэр Монгол улсад АСЕМ хуралдах тул хөдөө орон нутгийн царай муутай иргэдийг нийслэлд ирж гадаадын зочдын өмнө нэр нүүрээ харлуулахгүйн тулд ийм алхам хийж байна. Мөн Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрхийг ч зөрчиж байгаа хэмээн иргэд, ТББ-ууд үзэж байгаа. Ямартай ч Засгийн газраас аймгуудад дээрх 122 тоот тогтоолыг хүргүүлсэн. Мөн энэ тогтоол гарахаас өмнө Засгийн газрын 91 тоот тогтоол гарч Бүсийн хурдан морины уралдааныг долдугаар сарын 30-31-нд Говь-Алтай, Хэнтий, Орхон, Өмнөговь аймгуудад явуулахаар тогтсон. Энэ бүхнээс улбаалан манай аймгийн хувьд хоёр биш нэг наадам хийх нь зөв гэж үзэн аймгийн Засаг даргын зүгээс долдугаар сарын 28-31-ны хооронд Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 40 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдааныг тэмдэглэх тухай санал гаргажээ. Ингэснээр эдийн засгийн хүндрэлтэй үед төсөв санхүүгийн боломжиндоо тулгуурлан хоёр наадмыг нэгтгэн хийх саналаа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд илгээлээ. 

 

Санал болгох

Сэтгэгдэл

top