|

О.Баасанхүү: Эрдэнэт хотод миний эсрэг алхамууд хийгээд байгаад гомдолтой байна

namuunaa 2016/04/06 681 0

 МАХН хийгээд Н.Энхбаяр УИХ-ын гишүүн О.Баасанхүүг энэ сонгуулиар нэр дэвшүүлэхгүйгээр шийдсэн ажээ. Учир нь О.Баасанхүүгийн нэр дэвшихээр горилож байсан Эрдэнэт хот болон нийслэлийн Чингэлтэй дүүрэг дээр тэд О.Баасанхүүгийн эсрэг алхамууд хийгээд эхэлжээ. Үүнээс болж эрхэм гишүүн нэлээн бухимдалтай яваа сурагтай.

Түүний хувьд  намын дэд дарга Э.Эрдэнэжамъяантай ширүүн маргаан өрнүүлж "Ийм утгагүй нам байх учиргүй. Ёс зүйтэй байгаарай” хэмээн хатуухан үг чулуудсан гэх "цэнхэр шувуу” өнөөдөр цахимд нисэж байна. Үүнийг батлах мэт О.Баасанхүү твиттерт, Миний хувьд бүлгээс гарсан нь хамгийн зөв алхам гэж бодох болоод байна. МАХН нам бүлгийг бүрэн утгаар нь ашиглахгүй гэдэг нь тодорхой байна” хэмээн жиргэжээ.

Энэ мэтээс харахад О.Баасанхүүг намын дарга Н.Энхбаяр нь дахин хулхидсан бололтой.

Санал болгох

Сэтгэгдэл

top