|

“Монголын геологи хайгуул-2016” чуулганыг Эрдэнэт үйлдвэр ивээн тэтгэлээ

saikhnaa 2016/04/07 768 0
Саяхан Улаанбаатар хотноо болсон "Монголын геологи хайгуул-2016” чуулга уулзалтанд  манай  үйлдвэрийн 15 геологич оролцжээ.  Уг чуулганд  Эрдэнэт үйлдвэр алтан ивээн тэтгэгчээр оролцсон байна.  Хаана ямар орд илрэлд нарийвчилсан хайгуул хийсэн,  ямар эрдэслэг бүрэлдэхүүн болоод чулуулагт судалгаа хийж, нас найрлагыг тогтоосон  тухай  48  геологич  илтгэл тавьсны дотор Геологи маркшейдрийн хэлтсийн Геологийн албаны геологич О.Цэдэндамба Эрдэнэтийн овоо ордын нөөц тогтоосон тухай илтгэжээ. Энэ үеэр Геологи хайгуулын ангийн Геофизик өрмийн ажлыг харуулсан ханын самбар гарган, өрөмдлөгийн болон  геологийн чиглэлээр гадны байгууллагад ажил үйлчилгээ үзүүлэх боломжтой талаар танилцуулжээ. Мөн  хүдрийн дээжийн цуглуулга, хээрийн ажилд яваа геологичдын гэрэл зургаар үзэсгэлэн дэлгэж дүгнэв. Илтгэл, дээжийн болон гэрэл зургийн уралдааныг ГХА-ийн дарга, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны тэргүүлэх гишүүн М.Дамдинсүрэн, ШУА-ийн академич, ШУТИС, МУИС-ийн багш нарын хамт шүүн тунгаажээ. Уг чуулга уулзалт Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар 2009 оноос жил бүр зохиогдож байгаа аж. - See more at: http://erdenettoday.mn/index.php/production/2016-03-16-02-12-30/item/1006-2016#sthash.NdWhxnT5.dpuf

Санал болгох

Сэтгэгдэл

top