"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2016” нээлтийн арга хэмжээг "Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулах” уриан дор 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10:00 цагаас АЗДТГ-ын хурлын тахимд Орхон аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар хорооны дарга, гишүүд, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар оролцож нээлтийг хийж хэвлэлийн бага хурал хийлээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Хөдөлмөрийн
аюулгүй байдал эрүүл ахуйн салбар хорооны дарга, Аймгийн Засаг даргын
орлогч Д.Энхбат Үзлэг шалгалт хийх, аян зохион байгуулах тухай Аймгийн
засаг даргын 2016 оны А/150 дугаар захирамж болон сарын аяны хүрээнд
хийх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.