|

Говил, Эрдэнэ багт Хөгжлийн банкны санхүүжилтээр хатуу хучилттай авто зам барина

saikhnaa 2016/04/18 781 0
Энэ ажлын нээлтийг Засгийн газраас хэд хэдэн аймагт зэрэг зохион байгуулсан бөгөөд үүний нэг нь манай аймагт боллоо. Энэ оны хувьд манай аймагт Хөгжлийн банкнаас 2 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт хийж Эрдэнэ багт 1.5, Говил багт 4.1 км гаруй үргэлжлэх авто замын ажил хийгдэнэ.

      Эрдэнэ багийн 1.5 км авто замын ажлыг "Сэлэнгэ есөн эрдэнэ” ХХК компани гүйцэтгэх юм байна.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу 2012 оноос өнгөрсөн оныг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийтдээ 3405 км хатуу хучилттай авто зам баригджээ. Мөн зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбосон.

        Энэ онд Баян-Өлгий, Увс, Завхан, Дорнод, Говь-Алтай, Ховд аймгийн төвийг холбосон 1538 км зам баригдах гэнэ. Тэгвэл сүүлийн 3 жилд манай хотод 13.4 км авто зам шинээр хийсэн байна. Мөн 12.2 км авто замд нэмж хучилт хийжээ.Тэгвэл энэ онд орон нутгийн төсвөөс авто замын ажилд 3.5 тэрбум орчим төгрөг баталсан.

       Энэ хөрөнгөөр нэг, дөрөвдүгээр хорооллын дундах зам буюу Нацагдоржийг гудамж, Үйлчилгээний төвөөс-Эрдэнэт Ус компанийн байр хүртэлх, Оюутны гудамж буюу Дэнж баг руу өгссөн хэсэгт авто замын ажил хийгдэнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

top