|

Хөөн хэлэлцэх хугацаа

saikhnaa 2016/04/20 656 0

Хөөн хэлэлцэх хугацаа

 

С.Зориг агсныг хөнөөсөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг (20-25) жил гэж үзвэл (2018-2023) онд дуусах байх.Өнгөрсөн он жилүүдийн Гашуун гэхээр үйл явцыг ажиглахад энэ хэргийг улс төржүүлж, сонгуулийн Шоу болгож ашиглаж байсан нь тоогүй олон юм.

Тэгэх болгонд уг хэргийн илрэх магадлал буурдаг ажээ.2000-онд Мөрөн намайг УИХ-д сонговол бараг маргааш нь энэ хэрэг илрэнэ гэж байсан байна.Мөн Ард хэмээх Батсүхийг энэ хэрэгт холбоотой гэж АНУ-гаас баривчилж ирж байв. Гэвч Ард Батсүхийн хуурамч Дипломтой байсан нь илэрч, харин өөр ямар нэгэн гэмт үйлдэлгүй болох нь тогтоогдожээ.

2004 онд иргэн Энхбатыг энэ хэрэгт холбоотой хэмээн Европоос барьж ирээд шалгаж байлаа. Гэвч шалгалтаар ноцтой үйлдэл тогтоогдоогүй гэдэг юм.Энэ бүхний ард сонгуульд зориулсан улс төрийн сэдэлт санаачилга ямар нэг хэмжээгээр байжээ.

Мөн шоронд хоригдон Эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдүүд өөрийн хэргийг баллах, цаг хугацаа хожих тактик болгож: С.Зоригийг хөнөөсөн хүн Би байна гэж хэлээд 1998-онд уг хэргийн тухай сонинд хэвлэгдсэн мэдээллүүдийг цээжээр өнгө будаг оруулан хэлдэг гэдэг юм. ккк

Ингэснээр тухайн сэжигтэн олноороо хоригдож байсан өрөөнөөсөө тусгаарлагдаж тусдаа ЛЮКС өрөөнд хоригддог ажээ. ккк Олон хоригдлуудтай хамт дарамтлуулж байхаар тусдаа нэг өрөөнд байсан нь арай дээр гэж боддог бололтой юм.кккМөн С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг аль болох илэрүүлэхгүй байж байгаад Хөөн хэлэлцэх хуулийн хугацааг нь дуусгах сонирхолтой этгээдүүд мэр сэр байж л байгаа.

Ийм сонирхолтой хүмүүс дээрх гэмт хэргийг шалгахад улс төржилт оруулж, нийгэм олон нийтийн анхаарлыг буруу тийш нь чиглүүлж, тухайн хэрэг дээр ажиллаж байгаа хүмүүст саад учруулахыг оролддог байх бүрэн боломжтой юм.

Өнгөрсөн он жилүүдэд болсон үйл явдлуудаас харахад

(2012-2016 онд) энэ цаг үед л С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэргийг бодитой шалгаж, уг хэргийг үнэн зөвөөр тогтоох боломжит нөхцөл бүрдсэн гэхээр байдаг юм.Ядаж л улс төрийн эрүүл саруул орчин бүрдсэн гэж болно.

Өөрөөр хэлбэл С.Зоригтой хамтран тэмцэж явсан найз нөхөд нь Монгол улсын бүх хууль хүчний байгууллагуудыг хянаж, тэргүүлж байгаа цаг үе мөн билээ.

Гэтэл сүүлийн үед С.Зориг агсны эхнэр Булганыг хорьсонтой холбоотой мэдээлэл хэвлэлээр их таржээ.

Мэдээж прокурорын хяналт дор хуулийн дагуу шалгах процесс явагдаж байгаа тохиолдолд гаднаас улс төрийн даралт шахалт учруулах нь уг гэмт хэргийн илрэх магадлалыг үлэмж бууруулана.

УИХ-ын Гишүүн Батзандан, Оюунгэрэл нар нь уг гэмт хэргийг шалгах процесстой танилцаж хүний эрхийг зөрчиж байгаа эсэхийг шалгахаар оролдож байна.

Тэд энэ хэргийг шалгах явцад хэт оролцож, Гадагш нь мэдээлэл алдвал энэ хэрэгт холбогдосон, уг хэргийг битгий илрээсэй хэмээн хүсдэг хүмүүст л ашигтайгаас биш уг хэргийн илрэх явцад үлэмж их саад хийх юмаа.Дээр дурьдснаар энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах дөхөж байна.Энэ богинохон цаг хугацаанд улс төржиж үймүүлэхгүй, хуулийнхандаа итгэж найдаж, боломж олгохоос өөрөөр тэдэнд туслах арга зам Монголчууд бидэнд алга бололтой.

Монголын хуулийн байгууллага хүн амины гэмт хэргийг илрүүлэх чадвараараа дэлхийд нилээ дээгүүрт түвшинд ордог гэдэг юм.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэг нь яг процессийн хувьд бол жирийн нэгэн гэмт хэрэг гэлтээ.

Гэтэл илрэхгүй ингэж их удсан шалтаан нь маш энгийн Хэт их улс төржиж, Гэмт хэргийг шалган тогтоох стандартаар ажиллах боломж олгоогүйд л байгаа юмаа.

Эцэст нь хэлэхэд: Хөөн хэлэлцэх хугацаа дуусах дөхсөн энэ үед Хуулийнхандаа стандартын дагуу ажиллах боломжийг олгох ёстой юм шүү.

Г.Баян

Санал болгох

Сэтгэгдэл

top