|

НИЙСЛЭЛ БОЛОН АЙМГУУДАД ТУС БҮР 14 МАНДАТ ХУВААХААР ТОХИРЧЭЭ

saikhnaa 2016/04/26 589 0

	 НИЙСЛЭЛ БОЛОН АЙМГУУДАД ТУС БҮР 14 МАНДАТ ХУВААХААР ТОХИРЧЭЭ

 

Өчигдөр УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд хуралдан ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаас гаргасан Сонгуулийн тухай хуулийн 

 

намын жагсаалт Үндсэн хууль зөрчсөн хэмээх дүгнэлтийг хүлээн авахаа мэдэгдсэн.

Түүгээр ч тогтохгүй тус хоёр намынхан албан бусаар уулзалдаж сонгуулийг ямар хэлбэрээр явуулахаа тохирч эхэлсэн гэнэ. Ингээд сонгуулийг 76 суудал нэг бүр нь нэг мандаттай байхаар тохирч байгаа аж. 

Ингээд жагсаалтгүй болохоор гарч ирэх 28 мандатаас хөдөөд 14-ыг, хотод нөгөө 14-ыг нь хуваарилахаар шийдэхээр болсон гэлцэнэ. Үүгээр бол Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Дорноговь-Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймгуудад нэг нэг мандат нэмэх аж. МөнАрхангай, Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод, Эрдэнэт, Дархан зэрэг хүн ам олонтой найман аймгийн мандатыг нэгээр нэмэх аж.

Нийслэл хотод оногдох 14 мандатын гурав, гурвыг нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд нэмэх бол бусад дүүргүүдэд хоёр хоёр мандат нэмэгдэх юм байх. АН-ынхан нийслэлд 16 мандатыг үлдээе гэж байгаа гэнэ.

Гэвч тэгвэл сонгуулийг олон мандаттай томсгосон мажоритараар явуулья хэмээн МАН-ынхан сөрсөн гэх. Ийнхүү АН, МАН сонгуулийг жижиг мажоритараар хийхээр тохирч, маргааш чуулганаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн аваад, мөн сонгуулийн хуульд оруулах өөрчлөлтийн тухай хуулийн төслийг өргөн барьж, нөгөөдөр гэхэд батлах бололтой.

Үүнийг "Шударга ёс" эвсэл ИЗНН мэт намууд эсэргүүцэх ч хүч хүрэхгүй нь ойлгомжтой юм.Жижиг мажоритар тогтолцоогоор сонгууль явуулсан үед жижиг намуудад хүрд эргүүлэх боломж тааруу учир эсэргүүцэхээс ч аргагүй биз. Гэвч сонгуулийн хугацаа тулчихсан учир батлахаас арагүй болох болов уу.

П.Дорж

Санал болгох

Сэтгэгдэл

top