|

Өнөөдрийн зурхай /2016.04.28/

saikhnaa 2016/04/28 717 0

Өнөөдрийн зурхай /2016.04.28/

 

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 28. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч 

Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 21. Бархасвадь гараг. Суулга одтой, 6 цагаан мэнгэтэй цагаан луу өдөр. Өдрийн барилдлага: Рашаан. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 45 минутад мандан, 20 цаг 00 минутад жаргана.

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Өнөөдөр та сурган хүмүүжүүлэх ухаанд амжилт гаргаж магадгүй байна. Таны хүлээцтэй байсан зан чанар энэ төрлийн ажилтанд нөлөөлнө. Хэн нэгний амлалт мөн хов живэнд орооцолдох хэрэггүй. Өнөөдөр бусад өдрүүдээс илүү анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Та дурын хэн нэгэнтэй дотносоход хялбархан өөрийн болгож чадна. Энэ ордны эрчүүд хайр дурлалаасаа болоод тэвчээртэй байдлаа алдаж байна. Таныг урам хугарах байдал хүлээж байна. Эрүүл мэнд хэвийн байна.


Үхэр (4/20-5/20)

Өнөөдөр мэргэжлийн ур чадвараа харуулахын тулд биеэ бүрэн дайчлах хэрэгтэй болно. Гэвч гэр бүлийн асуудал таныг ажлаас чинь хөндийрүүлэх болно. Үүнд санаа зовох хэрэггүй. Учир нь ажил бол олдоно, таны босгосон гэр бүл олдоход тийм ч амар байхгүй л байх. Гэрээ хэлэлцээр, уулзалт, холын замд гарахад таатай өдөр. Магадгүй шинэ романтик уулзалт. Энэ өдрийн зүүд зөн совинтой байна. Хувцсан дээрх бохир зүйл нь таагүй зүйлийг зөгнөж байна. Та адал явдалд маш дуртай бөгөөд амралтын өдрүүдээр урьд нь хэзээ ч очиж байгаагүй газар очих магадлалтай.


Хамтатгах (5/21-6/21)

Таныг сонирхолтой уулзалт, тааламжтай харилцаа хүлээж байна. Өөртөө итгэлтэй байх нь эргэн тойрны хүмүүсийн анхааралд байна. Хүмүүст таатай сэтгэгдэл үлдээнэ. Дурын таагүй байдалд хүмүүс энгийн, тайван хүлээж авна. Амьдралын хар бараан өдрүүд үүлгүй тэнгэрээр солигдоно. Таны эргэн тойронд хайр дурлал, анхаарал, халамж хүлээж байна. Эцсийн шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй.


 Мэлхий  (6/22-7/22)   

Гэр бүлийн зөрчил, маргаантай асуудлуудаа шийдэх боломжгүй байдал нь ноцтой асуудлын шалтгаан болж улмаар хүүхдүүдэд тань сөргөөр нөлөөлнө. Та хязгааргүй хүсэл тэмүүлэл эрсдэлтэй алхмуудаас сэрэмжил. Учир нь санамсаргүй осол бэртэл эсвэл өвчин таны төлөвлөгөөнд саад учруулна. Цаашдаа эрүүл мэнд тавгүйтнэ. Эсвэл эргэн тойрныхонтойгоо харьцах харьцаа хурцадна. Энэ өдөр хувь заяаны өөрчлөлт гарч магадгүй. Хэрвээ энэ өдөр ямар нэгэн алдагдалд орвол үйлийн үрийн төлөөс хэмээн ойлго.


Арслан (7/23-8/22)   

Харилцаа холбоо тогтоох, спортоор хичээллэх, биеийн хүчний ямар ч ажилд таатай. Од эрхсийн хөдөлгөөн саарснаар санхүүгийн зарим нэг алдагдал хүлээж магадгүй. Та эд зүйл худалдан авна гэвэл гэнэтийн зарлага гарна. Ихээхэн цаг хүч зарах гэрийн ажлууд таныг хүлээж байна. Хүүхдүүд танаас илүү их анхаарал, оролцоог шаардаж байна. Хайр сэтгэлийн асуудалд бага зэрэг хүндрэл гарч магадгүй байна.


Охин (8/23-9/22)    

Урт удаан хугацааны харилцаа холбоогоо бэхжүүлэх эсвэл хайртыгаа гэртээ авч ирэн хамтын амьдрал эхлэхийн аль нэгийг шийдэх өдөр. Эрүүл мэнд таагүй, сул байдал нь ажил хэрэгт сайнаар нөлөөлөхгүй. ажил хэргийн шинэ түншүүдтэй холбоо тогтоох, албан тушаал ахих, өөрийн ур чадвараа бүрэн хэмжээгээр ил гаргахад таатай. Өнөөдөр таны нэр хүнд улам бэхжинэ. Туулсан замаа эргэн харах, шинээр ухамсарлах болон хэтийн төлөв, боломжоо үнэлж дүгнэх цаг ирсэн байна. Анхаарлаа төвлөрүүлэхэд хүнд болж хамгийн энгийн асуудлыг ч шийдэж чадахгүй.


Жинлүүр (9/23-10/22)   

Осол гэмтэлд орох магадлал өндөр байна. Сэтгэл зовоосон таагүй зүйлс эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Багаж хэрэгсэлтэй ажиллахдаа болгоомжтой бай. Хурц үзүүртэй зүйлс, галаас болгоомжил, ажилдаа нийтийн тээврийн хэрэгслээр яв. Та харилцаанаасаа өөдрөг, итгэлтэй, баяр баяслыг мэдэрнэ. Танд болон таны эргэн тойрны хүмүүст хандах шударга бус хандлага нь таны уурыг хүргэж, эсэргүүцлийг төрүүлэх болно. Шударга болон идэвхтэй явдал нь байдлыг засахад туслах боловч гэнэтийн цочмог уур ба тэвчээргүй зан тань асуудлыг шийдэхэд төвөг учруулна. Гэр бүлийн асуудлууд танаас ихээхэн бодлоготой, ухаалаг байхыг шаардана. Эрч хүч суларч, гомдол төрж ядрах бололтой.


Хилэнц (10/23-11/21)   

Таны амьдралд танаас насаар ахимаг эсвэл өндөр албан тушаалтай хүмүүс орж ирнэ. Энэ нь таны үйл ажиллагаанд хамгийн сайн сайхан нөлөө үзүүлнэ. Арилжаа наймаанд явбал ямар ч ашиггүй гэдгийг зөвлөж байна. Өнөөдөр та ажлын хүрээндээ хөнгөн бус байна. Та энгийн бус байдлаар имижээ бүрдүүлэх хэрэгтэй.


Нум (11/22-12/21)   

Амжилт олох сайн сар. Шинэ холбоо тогтоо. Мөнгө болгоомжтой ханд. Бусдын анхаарлаа татах хэрэггүй. Од эрхэс таныг идэвхтэй байхад эерэгээр нөлөөлж байна. Хэрэв энэ боломжийг үл ашиглавал ойрын хугацаанд ийм үе тохиохгүй нь. Бизнесийн салбарт болон худалдаа наймаа хийдэг эрчүүдэд таатай.


Матар (12/22-1/19)   

Үдээс өмнө шинэ найз нөхдийн түншийн холбоо тогтооход таатай. Шинэ үйлчлүүлэгчид ол. Эсвэл төрийн түшмэд нөлөө бүхий хүмүүстэй танилцахыг хичээ. Сайн унтаж амарснаар тайвшрах боломж олдоно. Магадгүй ямар нэгэн үйл явдал эсвэл гэнэтийн мэдээ сэтгэл санааг тайвшруулж итгэлтэй болгоно. Тайван байдал гэр бүл бат бөх эсвэл зөв сонголт хийх нөхцөл бүрдэнэ. Таны өгөөмөр зан чанарыг зальт этгээд ашиглаж болзошгүй байгаа тул анхаарал болгоомжтой байхыг одод зөвлөж байна.


Хумх (1/20-2/18)   

Өнөөдөр аливаа ажил хэргийн амжилт нь таны өөрийн байр суурь, санхүүгийн сонирхлоо хамгаалах чадвараас шалтгаална. Хамгийн дотнын хүн чинь ч эхэлсэн ажлаасаа татгалзахыг зөвлөхөд та итгэлтэй байж түүнтэй учраа олж чадна. Суралцагсад олимпиадад амжилт гаргана. Өөрийн хүч бололцоог бодитоор үнэл. Замаасаа хазайх боломжийг хэнд ч бүү олго.


Загас (2/19-3/20)

Модоор хийсэн тавилга ба эдлэлээс бусад зүйлийг худалдан авах нь амжилттай болно. Хэвийн амьдралтай хүмүүс энэ өдрийн сүүлээр ихэнх эрчүүд ажлын амжилтад хүрч ойр дотныхоо хүмүүстэй сайхан харьцаатай байна. Та ажилсаг зангаасаа болж юманд хүрнэ. Амжилтын зам урт байдгийг та сайн мэднэ биз дээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top