|

ЗӨВ ХООЛЛОВОЛ ЦӨС ӨВДӨХГҮЙ

saikhnaa 2016/05/14 1718 0

Монголчуудын дөрвөн хvний нэг нь элэгний өвчтэй гэсэн судалгаа бий. Тэгвэл цөсний үрэвсэлтэй хүний тоо үүнээс ч хол давдаг гэнэ. Цөс нь хүний иддэг хоол хүнсэн дэх өөх тосыг задалж, уусамтгай болгох зориулалттай гол эрхтэн ажээ.Хүн удаан хугацаагаар хоол идэхгүй тохиолдолд цөс ялгарахгүй өтгөрч, органик бус бодис тунаж улмаар чулууждаг байна. Гадныхан монголчуудын ихэнх нь цөсний үрэвсэл эсвэл чулуутай байдгийг гайхдаг. Тэгвэл энэ нь тогтсон цагт өдрийн хоол идэлгvй өдөржин хоосон байж байгаад орой нь буруу хооллолттой шууд холбоотой ажээ. Шинж тэмдэг Баруун хавирга доогуур хөндvvрлэх, өглөө ам гашуун оргих, хоолонд дургvй болох, дотор эвгүйрэх, зарим тохиолдолд нүүрний арьс буюу нүд шаравтар туяатай болох, уур уцаартай, цухалдаа болдог. Эмчилгээ Архагшсан цөсний vрэвслийг эмчлэх хамгийн найдвартай арга нь зөв хооллолт юм. Доорх зөвлөгөөг баримтлавал цөсний өвчний тухай мартах болно. Бага багаар тогтмол цагт хоолло 

-Хоолыг хэт халуун эсвэл хөрсөн хойно идэхгvй байх 

-Хурц амттай, өтгөн шөл идэхээс зайлсхий 

-Цагаан идээ, жимс зэргийг аль болохоор ихээр идэх хэрэгтэй. 

Цааган идээ нь хоол боловсруулахад чухал vvрэгтэй кальци, уургаар баялаг байдгаас гадна цөс өвчлөх vед ходоодны хүчил шүлтлэгийн баланс, хүчил ихдэх тал руу алдагдсаныг тэнцвэржүүлж өгдөг. Харин жимс, ногоо, ялангуяа А,С витаминаар баялаг үхрийн нүд, улаан чинжүү, сонгино, лаазалсан хүнс, архийг хориглохоос гадна давсны хэрэглээг багасгах хэрэгтэй. 

Уламжлалт засал Цөс өвчлөх шалтгаан нөхцөл нь удаан хугацаагаар архи уух, биед таарамжгүй идээ ундааг байнга хэрэглэх зэргээс хүний хоол боловсруулах шингээлтийн хэвийн зохицолдоо алдагдахаас vvсдэг байна. Цөс нь элгэнд барилдаж шарын цөвийг хадгалах уут учраас цөсийг эмчлэх нь элэгний өвчинг засахтай нарийн уялдаа холбоотой ажээ. 

-Ямар ч амьтны цөс хүний цөсний өвчинд тустайгаас хамгийн дээд нв баавгайн цөс юм. Гэхдээ баавгайн цөсний чадал их тул хамаагvй хэрэглэж болохгvй, эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. 

-Тарваганы цөс шарханд тустайгаас гадна архины хороос үүдсэн өвчнийг анагаадаг. 

-Цагаан ямааны сүү, үхрийн сүүний ээдэм нь элэг, цөсний өвчинд тустай

-Цөсний хүүдийн vрэвсэл болон цөс чулуужихад барагшины хандыг 200 гр буцалсан усанд анхны өдөр таван дуслыг, хоёр дахь өдрөөс хоёр, хоёр дуслаар нэмэгдvvлж арав хоног ууна. Гэхдээ барагшин нь олон янз байдаг бөгөөд төмөр гардаг хадны барагшин нь элэг, цөс, нүдний өвчинд сайн.

Санал болгох

Сэтгэгдэл

top