|

“Мон металл” констракшн ХХК 140 гаруй ажилчдынхаа гурван сарын цалинг өгөлгүй хохироожээ

saikhnaa 2016/05/31 742 0

“Мон металл” констракшн ХХК 140 гаруй ажилчдынхаа гурван сарын цалинг өгөлгүй хохироожээ

 

Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг "Мон металл” констракшн ХХК нь 140 гаруй ажилчдынхаа сүүлийн гурван сарын цалин хөлсийг өгөлгүй хохироогоод байгаа гэнэ. 

Тус компани нь барилгын чиглэлийн бүхий л үйл ажиллагааг явуулдаг ба инженер техникийн болон мэргэшилтэй ажилчдыг ханган ажиллуулдаг байна.

Тэрбээр "Мон металл” констракшн ХХК 120-д байрлах Худалдаа Хөгжлийн Банкны барилгыг барьж гүйцэтгэхээр гэрээ хийж, шинээр ажилчид нэмж авчээ. Ингээд тус компаний менежер болох  ерөнхий захирлынх  нь хүргэн нь ажилчидтай гэрээ байгуулж, цалин хөлсийг нь тохиролцон, барилгын ажлыг эхлүүлжээ.  

Гэвч сүүлийн гурван сарын цалингий нь өгөлгүй өнөөдрийг хүрсэнд компаний ажилчид арга буюу ажил хаялт зарлахад хүрээд байгаа аж.

Тэрээр гэрээ байгуулсан Худалдаа Хөгжлийн Банкнаас "Мон металл” констракшн ХХК-д  мөнгөө шилжүүлсэн ч компаний менежер нь ажилчдын цалин хөлсийг нь өгөлгүй идэж уусан талаар яригдаж байгаа гэнэ.

Тэд өнгөрсөн хугацаанд цалингаа авах гэж компанийхаа удирдлагуудад удаа дараа хүсэлт хүргүүлсэн ч компаний зүгээс тодорхой хариу өгөлгүй өнөөдрийг хүрч, сүүлдээ удирдлагууд нь тэднээс зугтаж, бие биен рүүгээ түлхэж эхэлсэн гэнэ.

Ингээд хариуцах эзэнгүй болсонд ажилчид хаана хэнд хандахаа мэдэхгүй эцэстээ дүүргийнхээ цагдаад гомдол гаргаад байгаа аж. Өчигдөр орой ажилчид ажил хаялт зарлан бослого гаргаж, тухайн нөхцөл байдал дээр цагдаа сэргийлхийхэн очсон талаар эх сурвалжууд мэдээллээ.

Эх сурвалж: Fact.mn У.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

top