|

Энэ жил манай аймгийн хэмжээнд нийт 2043 суралцагч төгсөж байна

saikhnaa 2016/06/02 754 0

 

2015-2016 оны хичээлийн жилд  Аймгийн   төрийн болон төрийн бус өмчийн 21 сургуульд 18096 сурагч суралцаж байгаагаас суурь боловсролыг 34 бүлгийн   838, бүрэн дунд боловсролыг  45 бүлгийн 1205 нийт 2043 суралцагч төгсөж байна. Энэ хичээлийн жилд ЕБС-ийн 9,12 дугаар ангийг төгсөж байгаа нийт сурагчдын "Эрдмийн баяр”-ыг  суурь боловсролын болон бүрэн дунд боловсролын гэрчилгээ гардуулах ёслол болгон 6 дугаар сарын 03-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар аймгийн Засаг даргын А/270 тоот захирамж гарч сургуулиудад зөвлөмж хүргүүллээ.

 
 
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН  "ЭРДМИЙН БАЯР”-ЫГ  ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ЗӨВЛӨМЖ
 
        
2016.05.09.                                                                                                                                                                 Эрдэнэт  хот
  
          Орхон аймагт  төрийн болон төрийн бус өмчийн 21 сургуульд 18096 сурагч суралцаж байгаагаас энэ хичээлийн жилд суурь боловсролыг 34 бүлгийн   838, бүрэн дунд боловсролыг  45 бүлгийн 1205 нийт 2043 суралцагч төгсөж байна.
           Зөвлөмжийг   Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.15.а, 29.2 дахь хэсэг, "Боловсролын тухай хуулийн 28.1.1 дүгээр заалт,  Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2008 оны 232 дугаар тушаал Аймгийн Засаг даргын  2016 оны 05 дугаар сарын 05 -ны өдрийн А/ 270 тоот захирамжийг тус тус  чиглэл болголоо.
      " Эрдмийн баяр”-ыг тэмдэглэх зөвлөмж нь төрийн болон төрийн бус ерөнхий боловсролын нийт сургуулиудад ижил тэгш үйлчилнэ.
          Ерөнхий боловсролын сургуулийн "Эрдмийн баяр”-ыг Эрдэнэт хот байгуулагдсаны  40 жилийн ой, аймаг, хотынхоо  түүх соёлыг сурталчлах, төгсөгчдийн суралцах хугацаандаа  сурсан мэдсэн, авьяас сонирхолоо хэрхэн  хөгжүүлсэнээ багш эцэг эх , хамт олон, найз нөхөд , залгамж үедээ  тайлагнаж сурталчлан тэмдэглэх зорилгоор дараах зөвлөмжийг гаргаж  байна .
          " Эрдмийн баяр”-ын арга хэмжээг 9,11-р ангийн сурагчдын дунд Боловсролын бичиг баримт гардуулах ёслол , ажлын тайлант өдөрлөг болгон тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд , хотын ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх , нийтийн хоолны газар,амралтын газарт тэмдэглэх, архи, согтууруулах ундаа хэрэглэх, сургууль, багш нарт бэлэг, дурсгалын зүйл өгөх, эцэг эх сурагчдаас хавтгайруулан мөнгө төгрөг хураахгүй байх чиглэлийг хүргүүлж байна.
  Энэ ажлыг зохион байгуулахдаа  Боловсрол, соёлын газар, сургуулийн захирлуудад  дараах асуудлуудад  анхаарч ажиллахыг зөвлөж байна. Үүнд:
1.Төгсөгчдийн "Эрдмийн баяр”-ыг  нэгдсэн удирдлага, зохион байгуулалттай нэг өдөр зохион байгуулах талаар , мэдээлэл өгч  арга зүйгээр хангаж ажиллах. 
2.хамран сургах тойрогтоо 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл эргүүл томилон ажиллуулах.
3.Төгсөгчдийн "Эрдмийн баяр”-ыг  тэмдэглэхдээ тайлант өдөрлөг , гэрчилгээ гардуулах ёслол  болгон нэгдсэн зохион байгуулалттайгаар зохион байгуулах .
4."Эрдмийн баяр”-ыг  зохион байгуулахдаа төгсөгчдийг шагнах урамшуулах , тэргүүний  сурагчдыг алдаршуулах ажлыг зохион байгуулах.
5.Аймгийн  цагдаагийн газар, багуудын хэсгийн байцаагч, багийн засаг дарга нарт  мэдээлэл хүргүүлж , аливаа учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах .
6."Эрдмийн баяр”-ыг  үйл ажиллагаанд эцэг эхчүүдийг татан оролцуулах тэдний дэмжлэгийг авч хамтран ажиллах.
7.Төгсөх ангийн "Эцэг эхийг зөвлөл”-өөс зохион байгуулж байгаа  үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод байх, зохиосон ажлын тайланг анги хамт олны болон эцэг, эхийн хуралд хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах.
8.Хүүхдийг осол гэмтэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Эрдмийн баяр”-ыг  арга хэмжээг хөдөө хээр, амралт зуслан, баар цэнгээний газруудад зохион байгуулахгүй байх, мөн архи согтууруулах ундаа хэрэглэх , сурагчдаас зохион байгуулалтайгаар мөнгө хураамж авахгүй байх  ,  эцэг эх сурагчдад хүндрэл багатайгаар зохион байгуулах тал дээр нэгдсэн зохион байгуулалт хийж , хяналт тавьж ажиллах
9."Эрдмийн баяр”-ыг   сургууль бүр өөрсдийн  онцлог бүтээлч ажлыг санаачлан зохион байгуулж,  цаашид хэрхэн зохион байгуулбал оновчтой байх талаар санал дүгнэлт,зохион байгуулсан ажлын үр дүн тайланг нэгтгэн ирүүлэх
10.Цаашид ЕБС-ийн  "Эрдмийн баяр”-ыг Боловсролын бичиг баримт гардуулах баяр болгон нэгдсэн байдлаар зохион байгуулагдана.
 
ЗДТГ-ЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС
 

Санал болгох

Сэтгэгдэл

top