|

“БАГШИЙН ЭНТЭЙ БАГШ” ҮЗҮҮЛЭХ АЖИЛ

bayaraa 2015/02/11 2397 0

“БАГШИЙН ЭНТЭЙ БАГШ” ҮЗҮҮЛЭХ АЖИЛ

 

 2015 оны 2 дугаар сар 4-ны өдөр 16-р цэцэрлэг дээр "Багшийн энтэй багш” туслах багш нарыг хамруулсан үзүүлэх ажил боллоо.СӨБ-ын тухай хуулинд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулахад багшид туслах үүрэгтэй, мэргэжлийн сургалтад хамрагдсан ажилтныг  "туслах багш” гэнэ  хэмээн заасан байдаг. 2014-2015 оны хичээлийн жилийн БСГ-ын төлөвлөгөөний дагуу  "Багшийн энтэй багш” туслах багшийн үзүүлэх ажлыг Орхон аймгийн СӨББ-ын 15 эрхлэгч, 18 арга зүйч, 4 эмч, 1 нярав, 78 туслах багш ирж сонирхон арга  туршлага солилцож, санал асуулгын хуудсаар сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Тус үзүүлэх ажил нь туслах багш нарыг уралдуулах бус чадваржуулах, сургалт үйл ажиллагаа удирдах, сургалтын хэрэглэгдэхүүн хийх, эцэг эхтэй хамтран ажиллах, үйл ажиллагаагаа сурталчилах, тэдний бүтээлч идэвхийг өрнүүлэх зорилготой юм.16-р цэцэрлэг нь "Хүүхдийн танин мэдэхүй сэтгэх чадварыг хөгжүүлэх төлөвшүүлэх” гэсэн үзэл баримтлалд түшиглэн сургалт, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг тул туслах багш нарынхаа дунд сургалт зохион байгуулан удирдах, булан төвүүдийг тохижуулахад бүтээлийн үзэсгэлэн гаргах, илтгэлийн уралдаан зохион байгуулах зэрэг чиглэлээр уралдаан зарлаж дүгнэсэн байна.Үзүүлэх ажлын үеэр "Авьяас” дэд хөтөлбөрийн хүрээнд шатар, зохион бүтээх, цаасан урлал, сэтгэхүйн, зураг, наамал, гимнастикийн, дуу, уран уншлага, бүжгийн дугуйлангуудад 269 хүүхэд хамруулж байгаа болон хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн гаргаж, шатрын дугуйлангийн хүүхдүүд шатар тоглож үзүүллээ.Ардын уламжлалт тоглоом наадгай хийх аяныг 2014 оны 12-р сард өрнүүлэн шагайн тоглоомыг бүлэг бүр 5-8 ш хийсэн бөгөөд 2015 оны 1-р сард "Тоглонгоо хөгжицгөөе”  аяны хүрээнд хүүхэд бүр тоглож сурсан байна.Энэ ажлын хүрээнд туслах багш нарыг хөгжүүлэх, чадавхижуулах зорилгоор "Цахим-16 хөтөлбөр” хэрэгжүүлэн компьютерын анхан шатны мэдлэгтэй болохоос гадна англи хэлний сургалтанд хамруулсан.Олон жил ажилласан арга туршлагатай багш Б.Цэнгэлмаа "Цаасан урлал” сэдвээр сургалт өгсөн нь  багш нарын талархлыг хүлээсэн ажил болов. ”Багшийн энтэй багш” үзүүлэх ажлыг зохион байгуулснаар бусад цэцэрлэгүүддээ туршлага болохуйц, туслах багш нарыг хэрхэн чадавхижуулж болох ажлын чиглэл өгснөөрөө онцлог ажил боллоо. Үзүүлэх ажилд хүрэлцэн ирж танилцсан багш, удирдах ажилтнууд  өндөр сэтгэгдэлтэй  байв.Орхон аймгийн хэмжээнд СӨББ-д ажиллаж буй туслах багш нартаа багшийн энтэй багш байж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ариун үйлсдээ амжилт гарган ажиллахыг хүсэн ерөөе!
 эх сурвалж: erdenet.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top