Монголын тулгар төрийн 2225, Их монгол улсын 810, Ардын хувьсгалын 95, Эрдэнэт хотын 40 жилийн ойн баяр наадам энэ сарын 28-31-ий хооронд болно. Энэ үеэр худалдаа үйлчилгээ буюу зураг дарах, бараа зарах, хүнсний худалдаа эрхлэх сонирхолтой иргэдийн хүсэлтийг Баян-Өндөр сумын ЗДТГ-т өнөөдрөөс хүлээн авахаар болжээ.
Тиймээс худалдаа үйлчилгээ эрхлэх сонирхолтой иргэд тус сумын ЗДТГ-ын 206 тоот өрөөнд очиж өргөдлөө гаргаж иргэний үнэмлэхийн хуулбараа хавсарган өгөх хэрэгтэй юм байна. Энэ удаад хүнсний худалдаа эрхлэх зөвшөөрөл 100 гаруй, бараа худалдах зөвшөөрөл 30 орчмыг олгох гэнэ.
Мөн хүүхдийн тоглоом борлуулах тэргүүтэй бүтээгдэхүүн худалдах зөвшөөрлийг тодорхой тоогоор олгохоор төлөвлөсөн талаар тус сумын ЗДТГ-ын Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн ярьлаа. Баяр наадмын үеэр хоол үйлдвэрлэл эрхлэх буюу хуушуур, шорлог хийх зөвшөөрөл олгогдоод дууссан.
Энэ төрлийн үйлчилгээ эрхлэх иргэн, ААН-д зориулсан сургалтыг удахгүй хийхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн наадмын өдрүүдэд сугалаа, бооцоот болон хонжворт тоглоомын үйлчилгээ явуулах зөвшөөрлийг АЗДТГ-аас олгохоор болжээ.
http://erdenetinfo.mn/post/5587