|

Эхнэрийн цалин нөхрийнхөөс илүү байх нь ...

saikhnaa 2016/08/04 1238 0

Эхнэрийн цалин нөхрийнхөөс илүү байх нь ...

 

Их Британий Шинжлэх Ухааны Академийн гаргасан хамгийн сүүлийн үеийн судалгаагаар эхнэр нь нөхрөөсөө илүү цалин авдаг бол гэр бүл батбөх оршин тогтноход нөлөөлдөг гэж үзжээ.

 

Эхнэр нь нөхрөөсөө хорин хувиар илүү өндөр цалин авдаг бол нөхөр нь илүү цалин авахад үүсдэг гэр бүлийн хагарлаас бага байдаг гэж судалгаагаар нотолжээ. Хосууд гэрлэлтээ батлуулсан бол тухайн гэр бүлд эхнэр өндөр цалин авах нь гэр бүл илүү тогтвортой байдгийг судлаачид тогтоожээ.

Уг судалгаанаас өмнө хийсэн судалгаагаанд Британий дөрвөн мянга гаруй бага насны хүүхэдтэй хос оролцсон бөгөөд өндөр цалин авдаг ээж нар гэр бүл салалтанд ихээр нөлөөлдөг гэжээ. "Социологи, эдийн засгийн онолууд нь эмэгтэйчүүдийн бие даасан эдийн засгийн өсөлт нь гэрлэлтийг нураадаг гэж урт хугацааны турш баталсаар ирсэн. Гэхдээ орчин үеийн гэр бүлд энэ судалгаа нь нийцэхгүй төдийгүй ул үндэсгүй зүйл юм” гэж Лестера Их Сургуулийн эрдэмтэн Ширийн Канжи өгүүлжээ. Гэр бүл болсон хосуудын дунд хийсэн өмнөх судалгаа нь эмэгтэйчүүд өндөр цалин авах нь гэр бүл салах эрсдийг нэмэгдүүлдэг гэдгийг нотолж байжээ.

Их Британий Боловсролын Газраас гаргасан судалгаагаар ажил хийдэг арван ээжийн гурваас илүүгүй нь гэртээ хүүхдүүдтэйгээ байхыг илүүд үздэг бол зургаа нь цөөн цагаар ажиллахыг хүсдэг байна. Ялангуяа өндөр цалин авдаг ээж нар ажил дээрээ бага цаг зарцуулж, хүүхдүүдтэйгээ хамт байхыг илүүд үзжээ.

Лестера Их Сургуулийн эрдэмтэн Ширийн Канжи болон түүний хамтрагч Германы Эдийн Засгийн Судалгааны Хүрээлэнгийн эрдэмтэн Пиа Шобер нар эхнэр нь нөхрөөсөө хорин хувиар илүү цалин авдаг бол гэр бүл салалт наян хувиар бага байдаг гэдгийг судалгаагаараа харуулжээ.

Харин гэрлэлтээ батлуулаагүй хосуудын дунд судалгааг явуулахад гэр бүл салалт жаран хувиар бага байсан байна. Харин хүүхэд дөнгөж төрсний дараа өндөр цалинтай ээжийн орлого эрс буурдаг байна.

 

эх сурвалж: mlctraining.mn
 
 

Санал болгох

Сэтгэгдэл

top