Монгол Улсын Архивын тухай хууль, Төрийн архивын ажлын үндсэн заавар болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, төрийн архивуудын үйл ажиллагааны түвшинг тогтоож дүгнэлт хийх, цаашид авах арга хэмжээний зорилт чиглэлийг тодорхойлж, шийдвэрлүүлэхэд чиглэгдсэн зорилго бухий улсын үзлэг Хууль зүйн сайдын 2016 оны А/43
http://erdenetinfo.mn/post/5624
тушаалаар аймаг нийслэлийн болон төрөлжсөн 34 төрийн архивын үйл ажиллагаанд 2016 оны 04 дүгээр сараас 06 дугаар сарын хугацаанд явагдаж дүнгээ гаргалаа.Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн архив нийт 97,2 оноотой "Маш сайн” гэсэн үнэлгээ авч, төрөлжсөн архивуудаас улсын хэмжээнд 2 дугаарбайранд орсон амжилт гаргалаа.Эрдэнэт үйлдвэрийн төрөлжсөн архив нь компанийн түүхэн ач холбогдолтой, үнэт баримт бүхий 64 хөмрөгийн 41196 цаасан суурьтай баримт, 2544 тусгай төрлийн баримтууд хадгалж цех, нэгжүүдийнхээ дунд,архивын сан хөмрөгөө баяжуулах "Түүхээ бичье” уралдаан, компанийн үүсэл, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан алдартнууд, гавьяатуудын хувийн хөмрөг үүсгэх ажил,компанийн түүхэн баримтаас ажилтнууд, иргэдэд сурталчлах "Архивын нээлттэй өдөрлөг” зэргийг амжилттай зохион байгуулж, жилд дунджаар 3800 лавлагаа хуулбар гаргаж ажилласныг үзлэг шалгалтын ажлын хэсэг сайшаан тэмдэглэж, цаашид орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжөөр хангагдсан архивын зориулалттай байртай болох асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг тэмдэглэсэн байна.Улсын үзлэгт амжилттай дүн үзүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, Тамгын хэлтэс, төрөлжсөн архивын хамт олонд баяр хүргэе.
http://erdenetinfo.mn/post/5624