|

Сургуулийн шүдний эмчийн цалинг орон нутгаас дэмжихээр болов

saikhnaa 2016/09/01 1089 0

Аймгийн Засаг дарга Д.Батлут шинэ хичээлийн жилийн бэлтгэл байдлын хүрээнд Баян-Өндөр цогцолбор сургууль болон БОЭТ,  гэр хорооллын Төрийн үйлчилгээний Нэгдсэн төвтэй танилцлаа.


Сургуулийн шүдний эмчийн цалинг орон нутгаас дэмжихээр болов

 


     Баян-Өндөр цогцолбор сургууль өнгөрсөн жил Шүдний кабинеттэй болсон. Үүнд мэргэжлийн нэг эмч ажилладаг бөгөөд өдөрт дунджаар 5-6 хүүхдэд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийдэг байна. Сурагчдын амны хөндийн эрүүл байдлыг хангах ажлын хүрээнд дээрх кабинет байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд  сурагчдад үзлэг хийхэд нэг ангиас ердөө 1-2 хүүхдийн шүд эрүүл байсан нь аж. Иймд шүдний кабинетийн тоног төхөөрөмжийг сайжруулах, сурагчдад хөнгөлөлттэй үнээр үйлчлэх, эрүүл мэндийн зөвлөгөөг байнга хүргэж байх шаардлага гарчээ. Мөн шүдний эмчийн цалинг орон нутгаас шийдэх хэрэгтэй байгаа аж. Эдгээр тулгамдсан асуудлыг шат дараалалтай шийдэх ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Д.Батлут, "Шүдний эмчийн цалинг орон нутгаас шийдэж дэмжье. Мөн хөгжмийн анги болон өөр бусад асуудлаар тодорхой саналаа албан ёсоор ирүүлэх” хэрэгтэй гэлээ. Түүнчлэн эрүүл мэндийн үйлчилгээгээ хүртээмжтэй, хөнгөлөлттэй үнээр үйлчлэх талаар цаашид анхаарах хэрэгтэй гэв.

БОЭТ-ийн үйл ажиллагааг сайжруулахаар Засаг даргын нөөц сангаас 20 гаруй сая төгрөг гаргана 
      БОЭТ-ийн захирал Ч.Цэрэндагва Засаг дарга Д.Батлутад эмнэлгийнхээ зарим үйл ажиллагаа болон төсөв, эмийн хүрэлцээ, тулгамдаж буй асуудлаа танилцууллаа.

     Тус эмнэлэгт чих хамар хоолой, нүд, сүрьегийн мэргэжлийн эмч дутагдалтай байгаа ажээ. Мөн жилд дунджаар 1 тэрбум 200 сая төгрөгийн эмийн төсөв батлагддаг ч эхний зургаан сарын хугацаанд мөнгө нь дуусах тохиолдолд гардаг байна.Үүний улмаас эмийн өр үүсч энэ нь эмнэлгийн үйл ажиллагаанд  сөргөөр нөлөөлдөг ажээ. Өнөөдрийн байдлаар 786.7 сая төгрөгийн өр үүсээд байгаа гэнэ. Мөн Дэнж багт байрлах "Уламжлалтын тасаг” санхүүжилтгүйн улмаас үйл ажиллагаа нь доголджээ. Эл мэдээллийн дараа Засаг дарга Д.Батлут, " Долоо хоногийн өмнө би Төрөх тасгийн эмч нартай уулзаж тэдний тавьсан санал, хүсэлтийг шийдвэрлэж эхэлсэн. Тухайлбал, Төрөх тасгийн 6 өрөөг камержуулахад 3.5 сая, тусламж дуудах дуудлагын аппаратад 1.5 сая, Нярайн тасагт жижүүр эмч нэмж гаргахад шаардагдах цалинд 14 сая төгрөг нийт 20 гаруй сая төгрөгийг орон нутгаас шийдэхээр болсон. Мөн нярайн уушиг тэлэх 4 тун эм, тарианы мөнгийг Засаг даргын нөөц сангаас гаргана. Иймд ажлаа улам эрчимжүүлж иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх хэрэгтэй” гэлээ.

Төрийн үйлчилгээний Нэгдсэн төвийн засвар, үйлчилгээг сайжруулах хэрэгтэйг онцлов 
  Гэр хороололд байрлах Төрийн үйлчилгээний Нэгдсэн төвийн дарга С.Мөнхцэцэг өдөр тутмынхаа үйл ажиллагаа болон цаашид авч хэрэгжүүлэх нэн шаардлагатай ажлаа товч танилцууллаа. Уг  төвд хоёр багийн Цагдаагийн хэсэг, зургаан багийн Өрхийн эрүүл мэндийн төв,  Цагаанчулуут, Рашаант, Наран, Уртын гол багийн Засаг захиргаа, Яаралтай тусламжийн төв 103 байрладаг юм.  Цаашид камержуулалт, дотор сантехник болон урсгал засвар хэрэгтэй байгаа гэнэ. Иймд эл асуудлыг судалж шийдвэрлэхэд холбогдох дарга нарт үүрэг өгч ажиллуулъя хэмээн Засаг дарга онцоллоо.


                                             Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

Санал болгох

Сэтгэгдэл

top