"Үр дvнтэй секс” гэхээр та юу гэж бодов? Сайхан таашаал авах тухай бодсон уу? vгvй ээ, энэ удаа бид жинхэнэ vр дvнт сексийн тухай ярилцах гэж байна. өөрөөр хэлбэл, vр хvvхэдтэй болох сексийн тухай юм шvv дээ. Харин vр дvнт секс өдөр болгон байдаггvйг бид санах хэрэгтэй.
Сvvлийн vед манай улсад ямар асуудал хvмvvсийн сэтгэлийг нэн их зовоож байна гэж бодож байна? vргvйдэл. Миний vе тэнгийн, яг төрөх насны буюу 25-35 насны 10 эмэгтэй бvрийн нэг нь хvvхэдтэй болж чадахгvй байгаадаа сэтгэлдээ шаналж яваа гэвэл аймшигтай байгаа биз дээ? Харамсалтай нь энэ vнэн шvv. Тиймээс бид vр хvvхэдтэй болох гэсэн айл өрх бvрт өчvvхэн ч атугай тус болж магадгvй хэмээн дараах хялбархан хэдэн зөвлөмжийг бэлтгэлээ. Та хоёр юу ч гэсэн уншаад vз дээ?
1. Тааламжтай цаг vе
Хамгийн дээд зэргийн тааламжтай цаг vе бол мэдээж бvсгvй таны өндгөн эс боловсрох өдөр. Жирэмслэх боломж 40 хvртэл хувьтай байна. өндгөн эс боловсрохоос 1-2 хоногийн өмнө жирэмслэх боломж 30-35 хувьтай байдаг бол өндгөн эс боловсрохоос 5-6 хоногийн өмнөх сексийн хувьд энэ боломж дөнгөж 10 хувь хvртэл буурна. өндгөн эс боловсорсны дараа болон сарын тэмдэг ирсний дараахь өдрvvдэд жирэмслэх боломж бvр ор тас байхгvй гэж хэлэхгvй л дээ. Гэхдээ ямар ч сайн сексологич танд хоёроос илvv хувийн боломж өгч чадахгvй л болов уу.
Эрчvvдийн хувьд ч таатай өдрvvд гэж байнаа. Тодруулбал, жилийн улирал. Хамгийн их чадварлаг, чанарлаг эр эсээр дvvрэн vрийн шингэнийг эр хvн хавар, тэр тусмаа хаврын эхний өдрvvдэд, эсвэл намрын сvvлчээр /өөрөөр хэлбэл яг одоо гэсэн vг шvv дээ? / ялгаруулдаг байна. Харин эр эсийн хөдөлгөөн зуны төгсгөл, намрын эхэн vед дээд цэгтээ хvрдэг ажээ.
2. Ариун цэвэртээ болгоомжтой хандаарай
Орчин vед ихээхэн "моодонд” ороод байгаа ууран дотор, ваннанд сексдэх бол мэдээж их тачаангуй болно л доо. Гэхдээ харин vр тогтоолтын хувьд тvvн шиг vр дvнгvй секс байхгvй шvv. Эрэгтэйн хувьд тvрvv булчирхай хэт халснаар vрийн шингэнийг бvр хэт шингэрvvлж,хэсэг хугацаанд бараг тунгалаг шахуу болгоно.өнгөрсөн зуунд, бэлгэвч, эм тариа гэх мэт найдвартай хамгаалах хэрэгсэл байгаагvй vед ууран дахь сексийг бараг л хамгаалалтын хэрэгсэл болгож ашиглаж байжээ. Гэхдээ харин бид өнөө vед уурыг хамгаалах хэрэгсэл гэж vзвэл арай л тэнэг хэрэг болно гэдгийг ойлгож байгаа биз дээ? За тэр ч яах вэ. Тэхээр хэлэх гэсэн гол зvйл бол, vр хvvхэд, өв залгамжлагчтай болохыг хvсч буй эр хvн бол сексийн өмнө ууранд сууж, тэр бvv хэл халуун шvршvvрт ч орох хэрэггvй гэдгийг анхаараарай. Харин бvсгvй бол болно. Тэр ч байтугай бvр хэрэгтэй гээч. Зарим эмэгтэйчvvдийн эмч нар хvvхэдтэй болох гэсэн бvсгvйчvvдийг халуун шvршvvрт орж, vтрээгээ содтой бvлээн усаар бургуйдаж угаа гэж хvртэл зөвлөдөг. Учир нь эмэгтэй хvний vтрээний орчин хvчиллэг байдаг бөгөөд эр эсэд тийм сайнаар нөлөөлдөггvй. Эр эсэд саармаг орчин хамгийн таатай байдаг учраас содоор угааж саармагжуулж байгаа нь тэр л дээ.
3. Хэт их секс хэрэггvй
Хөнгөн бодоход аль болох их секс хийвэл хvvхэдтэй болох магадлал илvv байна гэж бодмоор. Гэтэл vнэн хэрэгтээ эр эс бvрэн төгс боловсроход хамгийн багадаа 3-4 хоног шаардлагатай байдаг байна. Тиймээс хvvхэдтэй болохыг хvсвэл тогтсон өдрөөсөө 3-4 хоног секс хийлгvй тэвчиж, эзэн өөрөө "өлссөн ч” эр эсдээ чадал суух хугацаа өгөх хэрэгтэй ажээ.
4. Лааны гэрэл дэх оройн зоог
Хэт тосгvй хоол хvнс дааврын ялгаралтанд муугаар нөлөөлдөг. Хэрвээ яг энэ vед та хоол сойж байгаа бол энэ өгvvллийг унших хэрэггvй л дээ. Харин хvvхэдтэй болохыг хvсч байгаа бол лааны гэрэл дэх оройн зоог чинь дан хөнгөн зуушнаас бvрдэх ёсгvй шvv. Дашрамд өгvvлэхэд, саяхан францын эрдэмтдийн хэд хэдэн vе шаттайгаар явуулсан нэгэн судалгаа бага зэрэг, сайн чанарын улаан вино vр тогтоох боломжийг нэмэгдvvлдэг, харин хатуу архи, сархад энэ боломжийг хамгийн багадаа 1,5 дахин бууруулдаг болохыг нотолжээ. Мөн байнгын, өтгөн кофены хэрэглээ ч хvvхэдгvй байхад чинь нөлөөлдөг байна.
5. Сайхан "удиртгал” хэрэгтэй
Сексийн өмнөх энхрийлэл хэр сайхан байх нь vр тогтооход нөлөөлдөг гэнэ. Учир нь хайртай хvн нь ихэд энхрийлж, удаан хайрласнаас бvсгvйн бvх бие, тэр дундаа нөхөн vржихvйн систем нь ч бvхэлдээ тавирдаг байна. Ингэснээр умайн хvзvv суларч зөөлрөн, умайн салслаг илvv их ялгарах бөгөөд энэ нь эр эсийн vтрээг болон цааш дамжих замыг зөөллөж, гулгамтгай болгон зорилгодоо тvргэн хvрэхэд нь тусалдаг байна.
6. Юу ч битгий тvрх
Сексийнхээ удиртгалыг сайхан хийсэн бол илvv нэмэлт элдэв тvрхлэг огт хэрэггvй. Ямар ч чанартай, сайн гэгдэх тvрхлэг эр эсийг устгах чанартай спермицит заавал агуулж байдаг. Харин тосон гаралтай тvрхлэгvvд, жишээлбэл, вазелин vтрээний бичил гадаргууг устгадаг бөгөд энэ нь эрийн эсийн гулсах хөдөлгөөнд ихээхэн саад болдог байна.
7. Зөв байрлал
Ийм чухал зорилготой vедээ элдэв туршилт, илvv таашаалаа хойш ньтавь. Дараа нь сексээс зөвхөн таашаал авах vе танд тэртэй тэргvй бишгvйдээ л нэг олдоно. Энэ удаа бол нэгдvгээрт, эрэгтэйн бэлэг эрхтэн аль болох гvн орох, хоёрдугаарт, орсон хойноо аль болох их vрийн шингэнээ vтрээний гvнд, дотор vлдээх гэсэн хоёр чухал хvчин зvйлийг анхаарах хэрэгтэй. Сексологичд энэ тал дээр бол уламжлалт байрлалыг хамгийн зvйтэй гэж нэг дуугаар зөвлөнө. Энэ нь эмэгтэй доороо хэвтэх, эрэгтэй нь араас нь хийх гэсэн хоёр байрлал юм. Хэрвээ бvсгvй спортоор хичээллэдэг ч юм уу, эсвэл зvгээр л уян хатан байдал чинь боломжийн бол хэвтээ байрлалаа жаахан хvндрvvлээд хөлөө эрэгтэйнхээ мөрөн дээр гаргаж чадвал их сайн. Учир нь ийм байрлалд vрийн шингэний vтрээнд хадгалагдах боломж их нэмэгдэх бөгөөд vvнийг даган жирэмслэх магадлал ч өндөрсөнө.
Хvvхэдтэй болохыг хvсч байгаа бол босоо байрлалууд болон "морьтон бvсгvй” буюу эмэгтэй нь дээрээ байрлалын талаар мартсан нь дээр. Аман сексийн тухай бvр ярих ч хэрэггvй. Тvvнчлэн хvvхэдтэй болох гэж байгаа бол хэн хэнийхээ бэлэг эрхтнийг амаар таалах гээдхэрэггvй л болов уу. Учир нь шvлсэнд спермицит /яагаав, эр эсийг "алдаг”/ тун бага хэмжээгээр агуулагдсан байдаг гэнэ. Хэдийгээр энэ талаар томоохон хэмжээний судалгаа хийгдээгvй байгаа ч заавал аз турших хэрэг юу байна, тийм биз дээ?
vр тогтоох сексийн хувьд яг сексийн vеийн байрлалаас, сексийг дуусгах байрлал илvv чухал. Тийм болохоор, vнэт vрийн шингэнийг цагаас нь өмнө урсгаад "алдчихгvйн” тулд бvсгvй хонгон доороо дэр ивээд юм уу, өвдгөө нугалан цээжиндээ татаж наагаад хамгийн багадаа хагас цаг хэвтэх л болж дээ.
8. Зөв бодол санаа
Яг чин vнэнийг хэлбэл ийм vед огт юуны ч тухай бодохгvй байх нь хамгийн зөв бодол юм шvv. Зvгээр л биеэ суллан тайвширч таашаал авах хэрэгтэй. Хэрвээ хvvхэд олох бол уу, vгvй бол уу гэж хэт их санааширч, тэр нь сэтгэл зовнил болж хувираад таашаалын тухай ч бодож чадахгvй байвал хvvхэдтэй болох боломж чинь маш ихээр буурна. Учир нь сэтгэл санаа хямарч зовнисноор бие баригдаж, тархи мэдрэлийн системд нөлөөлнө. Ингэснээр нөхөн vржихvйн системvvд vйл ажиллагаа нь алдагдан чивчирч, өндгөн эс боловсрон гадагшлах явцыг удаашруулна. Хамгийн гол нь сэтгэл зvйн энэ хямрал байхгvй л бол, бvр буруу байрлалд ч юм уу, тооцоогvй өдөр ч хvсэл чинь биелэнэ гэдгийг санаж яваарай.