|

Францад эсэргүүцлийн жагсаал болжээ

saikhnaa 2016/09/16 1828 352

Францад эсэргүүцлийн жагсаал болжээ

 

Франчууд Засгийн газраа огцрохыг шаардаж, томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ.  Уг эсэргүүцлийн жагсаалд 65 мянган хүн нэгджээ.

 

Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийг эсэргүүцсэн иргэд ийнхүү хагас жилийн дотор 100 гаруй удаа жагсчээ. Хуулийн шинэчлэлийн хүрээнд иргэд илүү цагаар ажилласан ч нэмэлт цалин, урамшуулал олгогдохгүй, өдөрт найман цаг ажиллах байсан бол шинэ хуулийн хүрээнд 12 цаг ажиллах, долоо хоногт ажиллах ажлын цагийг хоёр дахин нэмэгдүүлэх болон татвар нэмэх аж.

 

Эсэргүүцлийн жагсаалын үеэр иргэд гал тавьж, дэлгүүр болон үйлчилгээний газруудыг галдан шатаахыг санаархжээ. Мөн цагдаа нар руу шатамхай бодис цацаж, галдсан хэд хэдэн хэрэг бүртгэгдсэн байна. Жагсаалын үеэр таван цагдаа түлэгдэж, хүндээр гэмтжээ. Мөн 100 гаруй хүн шархтсан байна.

 

Парис хотноо эмх замбараагүй байдал үүссэний улмаас цагдаагийнхан жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч ашиглаж, 50 гаруй хүнийг баривчилжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

top