|

Баянцагаан багийн “Бранк 1-р байр”-ны инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдэхээр боллоо

saikhnaa 2016/09/16 851 0

Аймгийн Засаг дарга Д.Батлут Баянцагаан багийн "Бранк 1-р байр”-нд очиж оршин суугчидтай уулзлаа. Энэ байр нь ашиглалтад ороод 30 гаруй жил болсон.

Баянцагаан багийн “Бранк 1-р байр”-ны инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдэхээр боллоо

 

        Одоогоор 12 өрх амьдардаг. Тэдэнд цэвэр бохир ус, цахилгаан, бие засах газрын асуудал тулгамдаад байгаа гэж Баянцагаан багийн Засаг дарга Б.Баасансүрэн ярьлаа. 
"Бранк 1-р байр”-ны бохирын шугам эвдэрснээс үүдэж оршин суугчид нь ил жорлонд бие засаж байгаа юм байна. Мөн цахилгааны шугамууд нь элэгдэлд оржээ. Түүнчлэн ундны усны шугам нь өвөлдөө хөлдөх асуудал гардаг аж. АЗДТГ-ын Хотын захирагчийн албаны мэргэжилтэн хэлэхдээ "Энэ байрын ашиглалтын хугацаа дууссан. Цахилгаан, дулааны шугам бүгд гэмтэлтэй. Шугам солиход эргээд цоорох асуудал их гардаг” гэсэн юм. Тиймээс шугамуудыг иж бүрнээр нь шинэчлэх шаардлагатай аж.


         Аймгийн Засаг дарга "Бранк 1-р байр”-ны оршин суугчидтай уулзаж, үүссэн асуудалтай танилцсаны дараа тулгамдаад буй цэвэр бохир ус, цахилгаан, бие засах газрын асуудлыг шийдэх үүргийг дэд бүтэц, хот байгуулалтын асуудал эрхэлсэн орлогч С.Батжаргалд болон Хотын захирагчийн алба, ГХБХБГ-т өглөө. 
"Энэ байрны ашиглалтын хугацаа дууссан тул оршин суугчдад газар олгох асуудлыг судалж үзэх, хэрэв энэ байрандаа амьдрах сонирхолтой байгаа бол шаардлагатай засварыг яаралтай хийх хэрэгтэй хэмээн” Засаг дарга Д.Батлут хэллээ. 


Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

Санал болгох

Сэтгэгдэл

top