|

Сошиал тийм ч үр дүнтэй биш НЭР дэвшигчдээ

saikhnaa 2016/10/14 666 0

Сошиал тийм ч үр дүнтэй биш НЭР дэвшигчдээ

 

2016 оны УИХ ын сонгуулийн ирц өмнөх жилүүдийн сонгуулийн ирцийн нийтлэг бууралтыг бут цохисон тухайлбал 7% иар ирц өсөж нийт сонгогчдын 72,1, нь сонгуульд оролцсон. НИТХ-ын сонгуулийг хамт явуулсан нь оносон мэт. Харин энэ сарын 19нд тохиох Сум дүүргийн сонгуулийн ирц оролцоо иргэдийн сэтгэлзүйг судлаачид аль хэдийн тандаж дүгнэлтүүдээ үр дүнгээ хуваалцаж байна. Улс төр судлаачдын хэлж буйгаар иргэд оролцох эсэхээ ч шийдээгүй байна гэнэ.

Улс төр гэж сэдэв тийм залхаамаар зүйл болсон уу гэвэл ТИЙМ

Facebook –ийн эзэн Марк Зукербэрг хүртэл би энэхүү сүлжээгээ нийгэмдээ сайн сайхан зүйлээ хуваалцах орон зай харилцааны хэрэгсэл болгохын тулд хийсэн хэмээсэн ч Фэйсбүүк, худалдаа, адвертайсинг чиглэл түүнчлэн Монгол төдийгүй сонгууль пиар улс төрчдын хувьд гол пиар нь болоод байх шиг.

УИХ –ын сонгуульд сошиал үр дүнтэй байсан уу гэвэл үгүй. Тухайлбал зарим сошиалийг тултал нь ашигласан гишүүд бүр өмнө нь эрх барьсан нам хүртэл олонх болж чадаагүй. Харин Сум дүүргийн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс спонсород хуудас хуурмаг хандалт бүхий хувийн аккаунтийн тоо ч замаа алдлаа. Хайран хэдэн доллар гэж бодно.

Амьд харилцаа

Хамгийн ихдээ гэхэд нэг хороо 8000-11000 хүн амтай 18 хоногт эдгээр иргэдэд ямар давтамжаар яаж хүрэхээ тооцоолохгүй сайхан сайхан зураг фэйс рүүгээ постлоод л суух юм. Мөн өмнөх орон нутгийн сонгуулийн оролцоо ихэвчлэн 45+, за ахмадууд байдаг энэ насны хүмүүсийн хувьд сошиал хэрэглээ хэр чухал бол тухайн нэр дэвшигчдийн зорилтот сигмэнтийн хувьд сайхан зураг мэдээллийг нь авч чадаж байгаа болов уу ? Үгүй юм.

Сум дүүрэг ба УИХ сонгууль

УИХ-ын сонгуулиас дутахгүй сурталчилгааны самбар, сошиалаккаунт, спонсород хуудас хаа сайгүй. Сум дүүргийн сонгуулийн ирцийг сайжруулахын тулд мөн адил тухайн өдрийн бүх нийтээр амраахаар болсон. Сонгуулийн байгууллагаас оролцоог нэмэгдүүлэхийн тулд шторк мэдээллийг телевизүүдээр гарч байгаа боловч бараг 2012 оны сонгуульд ашигласан шиг нэгжээр урамшуулах байдлаар оролцоог нь идэвхижүүлэхгүй бол энэ сонгууль ч дээ. Ирц нь асуудал болж байна шүү. Нөгөө талаар шинэ засгийн газар, улс төрийн талцал иргэдийн улс төрд хандах хандлагыг муутгаж байна.

Сэтгэл зүйч Б.Баярцэнгэл

Санал болгох

Сэтгэгдэл

top