|

Балчир үрээ хэзээ ч битгий “Дайсны цэрэг” гэж өхөөрдөөрэй

saikhnaa 2016/10/27 990 0

Балчир үрээ хэзээ ч битгий “Дайсны цэрэг” гэж өхөөрдөөрэй

 

Үг хүчтэй гэдэг. Хэн хүний тоглоом шоглоомоор хэлсэн үг олон давтагдахаар үнэн болж амьтай болдог байна. Бид үг үйлдэл болж, үйлдэл амьдрал болдог гэж ярьцгаадаг хэр нь үг, үйлдэлдээ болгоомжтой хандах нь ховор. Хэдэн арван хоногийн өмнө муу үгийн шид биелсэн тухай таагүй мэдээ сонсоод сэтгэл зарсхийгээд явчихлаа. Яг л над шиг балчир үртэй залуус хүүгээ зуурдаар алдажээ. Өвчин тэр бүр ороогоод байдаггүй хөөрхөн сэргэ
лэн хүү байж. Дэндүү хурдан хөдөлгөөнтэй болохоор аав ээж, ах дүү нар нь "дайсны цэрэг” гэж өхөөрддөг байж л дээ. Бидний ихэнх нь хөөрхөн алаг үрсээ ингэж өхөөрддөггүй гэж үү. Бараг л нийтлэг үзэгдэл.
Гэтэл гэнэт л хайртай дотны хүмүүсээ орхиод явсан хүүгийн үхлийн шалтгаан нь олныг эмэгзлүүлж бас гайхшруулсан юм. Нутаг хошуундаа гайхагдсан мэргэн, хүчтэй лам хэсэг нүдээ аньж сууснаа "Юуг нь гайхах вэ дээ, та нар. Дайсны цэрэг чинь л явчихсан байна. Харин ч сайн хэрэг болсон юм биш үү та нарт. Үрс нялхасаа ч зөв өхөөрдөж, эрхлүүлж чадахгүй яачихсан улс байдаг юм” гэж ихэд ширүүн зандарсан гэдэг. Сэтгэл сэрдхиймээр сонсогдож байгаа биз дээ, нээрээ л дайсны цэрэг бол дайсных л байдаг шүү дээ. Тэгэхээр яаж нэг халуун амь болж чадах билээ дээ. Үгийн ид ийм л хүчтэй байх нь. Найзаасаа сонссон энэ эмэгнэлт үйл явдлыг бодох бүртээ л би үгээ өөрийн эрхгүй үгээ цэгэнэдэг юм. Би хүүгийнхээ арга эвийг нь олох гэж ядах бүртээ л "Ямар хэцүү хүүхэд вэ, чи” гэж аашилдаг байлаа. Бодох нь ээ "энэ "хэцүү” гэдэг үг миний хүүгийн ирээдүйн амьдралд биелэлээ олчихвол яана” гэж эмээдэг боллоо. Та нар маань ч гэсэн үр хүүхэдээ зөв өхөөрдөж, зөв үг хэлж заншаарай. Алдарт Сталины эмээ ачаа сэрээхдээ өглөө бүр "Дэлхийг донсолгосон алдарт үр минь сэр дээ, сэр гэж” дууддаг байсан юм гэнэ лээ... Санаж явахад илүүдэхгүй л болов уу.

Санал болгох

Сэтгэгдэл

top