|

“The Interview” киноны гол дүрд Солонгос залуу тогложээ

bayaraa 2015/01/06 6250 687

 “The Interview” киноны гол дүрд Солонгос залуу тогложээ 	 		 Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жонг Ыний амь насыг хөнөөснөөр  дуусдаг "The Interview”  киноны гол дүрд

Солонгос үндэстэн, АНУ-ын иргэн  Рандал Пак  тогложээ.

  Тэрээр уг кинонд  Ким Жонг Ыний дүрийг бүтээсэн ба  түүний аав, ээж нь 1960-аад оны үед Америкт цагаачлан очсон хүмүүс юм байна. Жүжигчний мэргэжил эзэмшээд 12 жил болсон ч өнөөг хүртэл нэг кино, 3 драманы туслах дүрд тоглосон түүнд  "The Interview” кино багагүй нэр хүнд авчирч олонд таниулсан ажээ.

 Рандал Пак  дүрээ бүтээхийн тулд 8 кг жин нэмж, Ким Жонг Ын болон алдарт сагсан бөмбөгч Денис Родман нарын хамтдаа байгаа видео бичлэгийг үзэн дүрээ судалсан хэмээн хэлсэн ба  Хойд Солонгосын талаас түүний амь насанд халдаж магадгүй гэсэн айдас байхгүй хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулсан байна,

Санал болгох

Сэтгэгдэл

top