|

Хятад усан үзэмд нитрат 20 хувиар их байгааг тогтоожээ

saikhnaa 2016/11/15 536 0

Хятад усан үзэмд нитрат 20 хувиар их байгааг тогтоожээ

 

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу  Өлгий сумын төвд жимс жимсгэнэ, хүнсний ногоо худалдаалдаг зах, дэлгүүрүүдэд урьдчилан сэргийлэх, шинжилгээт хяналтыг хийжээ.

Хяналт шалгалтын явцад төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнд ургамлын хөнөөлт хортон шавьж, ургамлын өвчин, нитратын илэрцийг тодорхойлж,бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн талаар зөвлөгөө өгч, зөвлөмж тараасны зэрэгцээ худалдааны газруудын хорио цээр, ариун цэвэр, эрүүл ахуйн аюулгүй байдалд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.

Шинжилгээний дүнгээр БНХАУ-аас импортоор орж ирж буй хүрэн болон ногоон усан үзэмний нитратын хэмжээ байвал зохих хэмжээнээс 20 хувь хүртэл их байгаа нь тогтоогдсон. Тиймээс энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг сэрэмжлүүлж байна. 


Санал болгох

Сэтгэгдэл

top