|

Жаргалант сумын сургуулийн дотуур хүнд байдалд байна

saikhnaa 2016/11/17 895 0

Жаргалант сумын сургуулийн дотуур хүнд байдалд байна

 

2012-2016 онд засаг барьж байсан Жаргалант сумын удирдлагууд "Эко" хороолол нэртэй, эдүгээ дэргэдүүр нь өнгөрөх нийслэлийг зорих төв замаар үдэш оройхон гарсан 
хэний ч нуруу руу хүйт оргимоор "оршуулгийн газар"-т 1 тэрбум 395 сая төгрөг үржээ. Тэрбум 395 сая төгрөг шүү. Та андуураагүй, яг тийм өртөгтэй. Гэтэл... Малчдын хүүхэд сурч боловсрох язгуур эрхээ эдлэхээр ирж суудаг-амьдардаг Жаргалант сумын сургуулийн дотуур байр нь нэг иймэрхүү өнгө төрхтэй. Хичнээн ч жил доривтой завсар үйлчилгээ хийгдээгүй юм бүү мэд, цөмөрсөн шал, хагарсан цонх, нурсан хана. Ердөө хүүхдээ гэх сэтгэлтэй хэдхэн ажилтны зүтгэл, санаачлага дээр чүү чамай дэнчигнэсээр өнөөтэй золгожээ. Сандал ширээ гэх зүйлгүй болчихсон, аль ёстой л 1900-аад оны үеийн хуучин ширээ сандлаар хүүхдийн гэрийн даалгавар хийх орчныг аргацааж байх. Үгүй ядаж дотуур байрны хэдэн бор жаалд томхон шиг ус буцалгагч, эсвэл ус шүүгч тавиад өгөөгүй гээд бод доо. Хөрсөнд хашаа нэрээр мөнгө булахдаа эргэлзээгүй мөртлөө хүүхэд гэхээр гар нь татаастай. Одоо энэ байранд амьдрах 55 хүүхэд цай, хоолныхоо цагаар л шингэн юмны бараа харна. Бусад үед ам хуурай. Аргаа ядсан нь крантны усаар цангаагаа тайлдаг. Хүний биений хэдэн хувь нь ус байж, тэр дундаа өсч хөгжиж яваа хүүхэд өдөрт хэдэн литр ус ууж байж эрүүл чийрэг байна гэсэн норм норматив мэдээж байгаа. Даанч өнгөлөг дарга нарт мөнгөлөгөө гайхуулж "Эко" хорооллын хашааг босгох санаа байснаас биш хүүхдээ гэх, ирээдүйгээ бодох сэтгэл байсангүй. Балчир үрс нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг сумын цорын ганц цэцэрлэгийнх нь барилга хүртэл шаардлага хангахгүй гээд актлагдчихаад байхад юу бодож, яаж сэтгэхээрээ ийм "оршуулгын газар"-т тэрбум 395 сая төгрөг булчихаад инээж явдаг хүмүүс вэ... Би л хувьдаа ерөөсөө ойлгож чадсангүй.
 

Жаргалант сумын сургуулийн дотуур хүнд байдалд байна

 

Жаргалант сумын сургуулийн дотуур хүнд байдалд байна

 

 

Жаргалант сумын сургуулийн дотуур хүнд байдалд байна

 

Санал болгох

Сэтгэгдэл

top